Иран улс бага зэрэг баяжуулсан ураныхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлж байна гэж  МАГАТЭ-гийн Венад тараасан илтгэлд дурджээ. Уг мэдээнд дурдснааар тус улсын ураны нөөц 5-р сард 4,1 тонн байжээ. 2-р сараас тэд энэхүү нөөцөө 0,5 тонноор нэмэгдүүлсэн аж. АНУ, ЕХ-ны орнууд Тегераныг цөмийн зэвсэг байгуулахаар зорьж байна гэж сэжиглэж байдаг  юм.  Даваа гаригт ЕХ нь Ираны эсрэг хоригоо чангатгажээ. Тухайлбал,  ираны 100 гаруй  компани болон байгуулагуудын дансыг хаагад байгаа аж.