Сири улсын удирдлага тунхаглаж зарласан шинэчлэлийн явцаа асар эрчимтэй явуулна гэдэгт Орос улс найдаж байна. Энэ тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай утсаар ярихдаа мэдэгдэв.  Ерөнхийлөгч Медведев сирийн эрх баригчид нийгэм-улс төрийн шинэчлэлээ ард түмнийхээ санаа бодолд нийцүүлэн хийнэ гэдэгт найдаж байгаагаа  илэрхийлсэн юм. Асад мэдэгдэхдээ ард түмний хүсэл эрмэлзэлийг энх тайвны замаар хангахын тулд  сирийн удирдагчид бүхий л зүйлийг хийж байна гэжээ. Радикал болон ямар нэгэн үзлийг ягштал баримтлагчдын өдөөн хатгалгад Дамаск хэрхэвч автагдахгүй юм. Шинэчлэлийн курс  нь  Сирид тууштай бөгөөд эрчимтэй явагдах зарчмын сонголт юм  гэж  Асад цохон тэмдэглэв.