БНХАУ-ын  ӨМӨЗО-ны монголчууд эсэргүүцлийн жагсаал хийжээ.  Шилэн хотын захиргааны байрны  өмнө жагсаал болжээ. Жагсаалд оролцогчид малчны амь насыг хөнөөсөн хэрэгт эрх баригчид ямарч арга хэмжээ авахгүй буйг эсэргүүцэж  байгаагаа илэрхийлжээ.  Хүн амины хэрэгт нутгийн нүүрс зөөдөг,  хан үндэстэн сэжиглэгдэж байгаа аж. Өвөр Монголын хүний эрхийн төвийн байгууллагын мэдээлснээр жагсаалд 2000 монгол оюутанууд оролцжээ.  БНХАУ-ын нийгмийн цахим сүлжээнд гарсан зургууд  дээр  зуу гаруй тооны жагсагчид байжээ. Орон нутгийн цахим хуудаснууд дээр лхагва гаригт гарсан мэдээнд цагдаагийн газар уг хэрэгт холбогдолтой хоёр хүнийг баривчлаад байгаа тухай бичжээ.