Олон жилийн дараа анх удаа оросын эрдэмтэд  Монголын болон Буриад, Тува болоод Хакаасын нутаг дээр  угсаатны зүйн экспедицийг зохион явуулахаар боллоо. Экспедиц нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойд зориулагдсан ба байлдан дагуулалтаараа Европ тив хүрсэн Их гүрний газар  нутаг дээр чухамдаа юу үлдсэнийг судлахаар зорижээ. Энэ ажил эртний Хүннүгийн хотуудын малталт хийсэн газруудаар  явагдах аж. Гэхдээ экспедицийн зорилго бол амьгүй чулуу төдийгүй, амьд хүмүүс байх юм. Эрдэмтэд байлдан эзлэгчдийн болоод  улиран өнгөрсөн Хүннүгийн газар нутаг дээр өнөөдөр амьдарч байгаа хүмүүсийн далд холбоог шинжлэн судлах  юм. Эрдэм шинжилгээний багийн гишүүд эртний ёс заншил, соёл уламжлал,  амьдралынхаа хэв маягийг өнөөг болтол хадгалан ирсэн  омгуудын амьдрал ахуйтай танилцахыг хүсч байна. Ингэхдээ эртний хүннүгийн уламжлал, шашин шүтлэгээс тэд  юуг уламжилж  ирсэнийг олж тогтоохыг   зорижээ. Санкт-Петербургийн угсаатны зүйн музейн ажилтан, экспедицийн удирдагч  Дмитрий Баранов хэлэхдээ «Давтагдашгүй,  дэлхийн үйл явцад  эсэргүүцлээ үзүүлж ирсэн тийм соёлуудыг бид сонгож байдаг юм. Тийм нэгдлүүд орос, монголын нутаг дээр олон байдаг юм.  Зөвлөлтийн цаг үед манай улсын Төв Азийн иргэдийн үндэсний гэрийг нь өндөр байшингаар солих гэсэн оролдлого талаар өнгөрч, эцэст нь тохилог сууц аж ахуйн хэрэглээнд ашиглагдах болж, харин өндөр байрны гадаа гэр барьсан байлаа, яагаад гэвэл нүүдэлчдийн хувьд гэр бол солих хувцас л гэсэн үг юм. Харин дэлхийчлэлийн одоо үед тэд орчин цагийн соёл иргэншилд уусч л таарна. Хүмүүс өөрийн амьдралын хэв маягийг хадгалдаг: уламжлалт үндэсний хувцсаа өмссөн, ёс заншлаа даган амьдрахдаа  тэд гэрийнхээ   гадаа сансрын холбооны “тавган антенн”  суурилуулан, хамгийн үнэтэй автомашиныг сойсон байх нь ердийн үзэгдэл болсон. Тэд бүддийн шашны шүтлэгээ үргэлжлүүлэн лам, бөөгийн шашныг сүсэглэн шүтэж буй нь бидний сонирхлыг ихэд татаж байна» гэлээ.Эрдэмтдийн зорилго - эдгээр хүмүүсийн амьдралыг  ХХ зууныг дуусталх үеийг судлах юм. Тэд энэ ажлынхааа чиглэлийг  урьдын экспедицүүдийн судлагаа, шинжилгээн дээр тулгуурлан, тэдний явж байсан газруудаас эхлэх гэж байна. Монгол, Буриад, Хакаасын нутгаар ийм төрлийн экспедицийг  1926, 1970 онуудад зөвлөлтийн угсаатны зүйч эрдэмтэд зохион явуулж байжээ. Шинэ бүл эрдэмтэд дээрх газруудаас гадна урьд өмнө тойрдог байсан Тувагийн  туулахад хэцүү хүнд замтай газруудаар явах аж. «Тува улс бол онгон байгальтай: тундр, шигүү тайган ой, альпын ногоон нуга, тал хээрийн болон цөл нутаг холилдсон хязгаар нутаг. Тувачууд өөрсдөө уламжлалт хэдэн төрлийн аж ахуй  эрхэлдэг. Тэд нэгэн зэрэг тэмээ, цаа буга үржүүлдэг, энэ хоёр амьтан чинь хоёр өөр зүгт амьдардаг,  хойд , өмнө зүгийн амьтад шүү дээ!  Энэ нутгийн өвөрмөц байгалийн нөхцлөөс байнга ямар нэгэн ер бусын үзэгдлүүд гардаг аж. Чухамдаа энэ нь янз бүрийн омгуудын  ирж, буцаж байсантай холбоотой юм байна. Тэднийг юу дуудаж байв? Саяно-Шушенийн УЦС  дээр гарсан ослын дараа Тувагийн баруун хотгорт бий болсон намагт олон мянган бунхан живүүлсэн явдалд эрдэмтэд      түгшиж байна. Нөгөөтэйгүүр, уулын бэл усанд автаж, урьд өмнө эрдэмтэд тийшээ хүрч чаддаггүй байсан бол одоо тэндээс хүрэл зэвсгийн үеийн олдворуудыг олсоор байна.  Манай гол зорилго- тэнд амьдарч байгаа нутгийн ардуудтай холбоо тогтоож, археологийн нээлт хийх явдал юм» гэж Дмитрий Баранов хэллээ. Экспедицийн гишүүдийн өмнө нүүдэлчдийн болон   тэдний үр садын тухай  баримт цуглуулахаас гадна өөрсдөө  нүүдэлчдийн амьдралд оролцох  зорилго тавигдаж байгаа юм. Тэд нэг сарын дотор 5 мянга гаруй км замыг туулах юм. Тэдний туулах замын ихэнх нь хүнд хэцүү, бартаатай байна. Гэхдээ  хүчтэй “Жийпүүд” хүрэх газарт нь саадгүй хүргэнэ. Монгол Алтайн нуруу, Их Говийн цөл, Тува, Саяны нурууны замаар экспедицийнхэн ирээдүйн музейн  ”хүннүгийн” үеийн олдворуудыг  авчирахыг хүсч байгаа, магадгүй энэ нь өнгөрсөн гүрний зарим оньсого тааварт  хариулт болж ч мэдэх юм.