Орос улсын ерөнхий боловсролын   сургуулийн 800 мянган төгсөгчид сүүлчийн хонхоо өнөөдөр цохилоо. Алс Дорнодын сургуулийн сурагчид хамгийн түрүүнд баяраа тэмдэглэв. Сүүлчийн хонхны баяр хүндэтгэлийн шугам жагсаалаар эхлэж, төгсөгчдөд эх эцэг, эрдэмтэн багш, нэгдүгээр ангийн жаахан дүү нар нь баяр хүргэцгээв. Энэ орой төгсөгчид уламжлал ёсоор зугаалганд явна. Москвагийн сургууль төгсөгчид Поклонная гора, Воробьёвы горы болон  Улаан талбайд очдог юм. Энэ баяраар Москва голоор усан онгоцоор зугаалах нь онцгой түгээмэл болсон аж. Баасан гаригт төгсөгчдийн улсын шалгалт улс даяар эхлэнэ.     

Гэрэл зураг