“Фукусима-1” АЦС-ын орчмын хөрсний цацрагийн идэвхжилт Чернобылийн АЦС-ын ослын дараах үеийн үзүүлэлттэй адил байна. Ийм мэдээллийг японы цөмийн эрчим хүчний засгийн газрын комисс тараажээ. АЦС-аас баруун хойд хэсэгт орших дүүргүүд илүү их хохирчээ.  “ Фукусима-1” АЦС- ын ослын дараа Японы ЗГ  тус мужаас 80 мянган хүнийг нүүлгэн  шилжүүлсэн юм. Үүний өмнө Японы ерөнхий сайд Наото Кан  тэднийг төрөлх гэртээ оноос наана очиж чадахгүй гэж байсан юм.