Орос улсын эдийн засаг 2011 оны сүүл 2012 оны эхэн үе гэхэд  хямралын өмнөх үед хүрнэ. Энэ тухай ерөнхий сайд Владимир Путин төсвийг бүрдүүэл хуралдаан дээр хэллээ. Тэрээр урьд нь ЗГ энэхүү үзүүүлэлтэнд дурдсан хугацаанаас бараг нэг жилийн хойно хүрэх тухай тооцоолж байсныг  сануулав. Путин  2012-2014 онуудад улсын  төсөв урт хугацааны хөгжлийн  зорилго дээр тулгуурлах болно гэдгийг цохон тэмдэглэв. Улсын шинэ төсөвт нийгмийн бүхий л үүргүүд тусгагдана.  “ Төсвийн хөрөнгөөр цөмийн эрчим хүч, сансар, эмийн үйлдвэрлэл, анагаах ухаан, харилцаа холбоо болон эрчим хүчний тэргүүлэх чиглэлийн өндөр технологийн салбаруудын төслүүдийг санхүүжүүлэх юм” гэж ерөнхий сайд Путин хэллээ. Түүний үзэж буйгаар  хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нь урьтал хэвээр байна.