НҮБ-ын цөмийн аюулгүй байдлын шинжээчдийн бүлэг Япон улсад “Фукусима-1” АЦС дээр гарсан ослын үр дагаврыг судлахаар  ирлээ. Тэд АЦС  дээр очиж, МАГАТЭ-д тайлан бичих юм гэж Би-Би- Си мэдээлжээ. Японы ЗГ  болон станцын оператор  ТЕРСО  компани нь  АЦС дээр гарсан ослоос болж байгальд их хэмжээний цацраг идэвхит бодис алдагдсанд хатуу шүүмжлэлд өртсөн юм. Өнөөдөр ТЕРСО компаний төлөөлөгчид АЦС   дээр гарсан ослын нийт хохирол нь урьд өмнө мэдээлж байснаас хамаагүй их байгаа тухай  мэдэгдэв.  АЦС-ын ослын эхэн үед тус станцын цөмийн гурван тогоо хайлсан байжээ.