Исландын Гримсвотн галт уулын идэвхжилт  Европын хойд хэсгийн агаарын тээврийн хөдөлгөөнд нилээд саад учруулж байна. Их Британи, Ирланд, Голландын агаарын тээврийнхэн  Шотланд, Хойд Ирландыг нурмын үнсэн үүл  тэнгэр бүрхсэн учраас  250 гаруй нислэгийг хойшлуулаад байна. Байгалийн үзэгдэлээс болж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн өдрийн төлөвлөгөөндөө  өөрчлөлт оруулахад хүрчээ. Тэрээр Лондонд хийх айлчлалаа товлосон цагаасаа бараг хагас өдрийн өмнө иржээ. Гримсвотн өнгөрсөн жилийн Эйяфьядлайокудль галт уулаас хэдэн арав дахин илүү нурмын үнс хаяж байгаа аж. Сануулахад өнгөрсөн жилийн 4-р сард идэвхжсэн Исландын гал уулаас болоод Европын агаарын орон зай гурван долоо хоногийн турш хаагдаж байсан юм.