Хятад улс өөрийн орны цөмийн мэргэжилтнүүдийг цөмийн объектуудыг нь шалгах зорилгоор Иран руу илгээх асуудлыг хэлэлцэж байна гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.  Үүний өмнө  Хятад улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи холбогдох мэдэгдлийг хийсэн юм. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хятад улс ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан талын хэлэлцээрийг яаралтай сэргээхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Ираны  ГХЯ-ны тэргүүн мягмар гаригт Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечитэй яриа хэлэлцээ хийсэн юм. Талууд хоёр талын асуудлуудыг хэлэлцэж, ираны цөмийн хөтөлбөр, олон улсын тулгамдсан асуудлуудаар харилцан санал солилцжээ.  Мягмар гаригийн орой Али Акбар Салехи Хятад улсын тэргүүн Ху Зиньтаотой уулзалт хийж хоёр талын асуудлуудыг хэлэлцэнэ.