Орос улс Ливид цуст ажиллагааг аль болох түургэн зогсооход туслана гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Ливийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхийнхээ өмнөхөн мэдэгдлээ. Уулзалт 5-р сарын 23-ны даваа гаригт Москвад боллоо.Оросын сайдын хэлснээр бол Орос улс яриа хэлцээ хийхийг сөргөлдөж буй талуудыг урихдаа юуны түрүүнд «татагдан оролцож буй бүх талаас байлдааны ажиллагааг аль болох түргэн зогсооход» туслахыг хичээж байна. Энэ асуудал Сергей Лавровын өнгөрсөн долоо хоногт Ливийн албан ёсны удирдлагын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээний гол сэдэв боллоо. Сайд  мөн үзэл санааг Бенгази дахь Үндэсний шилжилтийн зөвлөл гэгчийн төлөөлөгчдэд мэдүүлэхийг оролдов. Дашрамд хэлэхэд, Оросын дипломат ажилтнууд Ливийн сөрөг хүчний төлөөлөгчдийн тэргүүн Абдель Рахман Шалкамыг сайн мэднэ. Тэрээр хямралын өмнө НҮБ-ын дэргэдэх  Ливийн байнгын төлөөлөгчийн алба хашиж байсан хийгээд Муаммар Каддафийг  цаашид дэмжихээс бусдаас түрүүн татгалзсан этгээдийн нэг билээ.Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Ливийн асуудлаархи Москвагийн байр суурийг  хэлэлцээ хийж эхлэхийнхээ өмнө ахин тодорхойлон хэлэхдээ «Ливийн  улс төрийн бүх хүчин, омгийн ашиг сонирхолын үүднээс нөлөө бүхий ирээдүйн хэлэлцээнд оролцогчдын бүрэлдэхүүнийг  уялдуулан зохицуулахад туслах нь өнөө үед чухал юм. Хэлэлцээнд оролцогчдын цэс ливийн нийтийн зөвшлийн үр дүн болох ёстой. Бид үүнд болон НҮБ, Африкийн холбооноос гаргаж буй хүчин чармайлтад  туслахыг хичээж байна» гэв. Триполийн эрх баригчидтай яриа хэлцээ хийх тухай одоогоор өгүүлэхгүй байна гэж Ливийн сөрөг хүчний төлөөлөгч мэдэгдлээ. « Энэ нь  Орос улс бидний холбоотон байх  буюу үгүй, биднийг дэмжих эсэх асуудал биш. Орос бол Ливид их үүрэг гүйцэтгэж буй  чухал улс гэж Шалькам тэмдэглэв. Түүний хэлснээр бол өнөөгийн байдлаар байр сууриа  харилцан мэдээлэхээр Москвад ирсэн. Каддафи засгийн эрхэнд байгаа тохиолдолд үндэсний яриа хэлцээ эхлэхгүй гэж Ливийн сөрөг хүчний төлөөлөгч уулзалтын шувтаргаар онцлов. Жамахирийн толгойлогч Египет, Тунисын удирдагчдын жишээг даган улс орноо орхиж явбал дээр гэж Абдель Рахман Шалькам үзэж байна. Мөн самуун дэгдээгчдийн төлөөлөгч  Ливид НАТО эвслийн хуурай замын цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, Бенгази оросын эрх баригчидтай яриа хэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг онцлов. «Бид Орос улстай яриа хэлцээг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна. Юу гэвэл Орос бол маш чухал улс бөгөөд НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн юм. Бид Ливийн байдлын асуудлаар харилцахаар тохиролцсон» гэж Абдель Рахман Шалькам мэдэгдлээ. Орос улс Ливийн байдлын зохицуулалтад онцгой үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж Санкт-Петербургийн Ойрхи Дорнодыг судлах төвийн удирдагч Гумер Исаев мэдэгдэв. Түүний хэлснээр бол төвийг сахих байр суурь баримталж буй Орос улс Каддафи, сөрөг хүчний хоорондын хэлэлцээний зууч болж мэднэ.Ливийн удирдагч Муаммар Каддафийн талынхан төдийгүй түүнийг улайран эсэргүүцэгчдийн талархал хүлээх үр дүнд Москва хүрснийг шинжээчид тэмдэглэв. Өрнөдийн бөмбөгдөлтийг бодоход чухам ийм тактик мөргөлдөөнийг аль болох түргэн зохицуулах үр дүнд хүргэнэ.