Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху  1967 онд тогтоосон хилийг палестинчуудтай хийх яриа, хэлэлцээний гол үндэс болгох гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн  дэвшүүлсэн саналыг  няцаалаа. Энэ тухай тэрээр даваа гаригийн орой АНУ-д нилээд нөлөөтэй европын байгууллага болох Олон нийттэй харилцах хороон дээр хийсэн мэдэгдэлдээ  цохон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ 1967 онд заасан хилээр тус улсын аюулгүй байдлыг хангах боломжгүй юм гэжээ. Ойрхи-Дорнодын асуудлуудыг зохицуулах өөрийн байр сууриа тэрээр өнөөдөр АНУ-ын Конгрессд тавих илтгэлдээ тусгажээ.