Астанагийн Үндэсний аюулгүй байдлын  хорооны мөрдөн байцаах газрын байрны дэргэд автомашин дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алджээ.Хууль хамгаалах байгууллагын төлөөлөгчид халдлага гэж үзэхэд хараахан эрт байна гэж үзэж байгаа аж.  Дэлбэрэлт шөнө болсон байна. Ойр орчмын байрны оршин суугчдаас хохирсон хүн байхгүй байна. Хэрэг гарсан газартай ойр байрнуудын цонхны шил хагарсан байна.  5-р сарын 17 нд Актоба мужийн Үндэсний аюулгүй байдлын хорооны байранд нутгийн нэгэн иргэн өөрийгөө дэлбэлж , амиа золиослоход мөн хоёр хүн хохирчээ.