“Монгол орон Эрхүүгийн зураачид бидний нүдээр” сэдэвт зургийн үзэсгэлэн Дорнод Сибирийн нийслэлд гарч өнгөрлөө. Бид гэдэг нь зөвхөн өөрсдийнхөө тухай бид юу бодож байгааг хэлээд зогсохгүй, бидний тухай бусад улсууд юу бодож байгааг бас хэлдэг аж. Зураач, уран бүтээлчид өөрсдийн бодол санааг уран бүтээлдээ тусгадаг. Орос улсад Монголын тухай оросын зураачдын зурсан олон  бүтээл байдаг юм. Тийм бүтээлийнхээ тоо хэмжээгээр Эрхүү муж яахын аргагүй тэргүүн байрыг эзэлдэг. Газар зүйн байршил нь орон нутгийн уран бүтээлчдэд ойр ойрхон айлчлах боломж олгодог юм.Монгол орон бол зураачдын диваажингийн орон гэж Орос улсын Эрхүү мужийн Зураачдын Холбооны тэргүүн Наталья Сысоева ярьж байна. Монголын байгалийн үзэсгэлэнт сайхан газрууд болон  эртний түүх, соёлын газрууд, нутгийн ард түмний  зан заншил оросын зураачдыг аль хэдийнээс татах болсон юм. “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” үзэсгэлэнд тус хотын уран сайхны музейнүүдийн сангаас  50 гаруй зургуудыг авч тавьжээ. Үүнд арав гаруй жилийн өмнө  зурсан Сибирийн нэртэй зураач Анатолий  Алексеев, Виталий Смагин, Борис Бычков нарын болон бусад уран бүтээлчдийн   зургуудыг дэлгэн харуулжээ. Эрхүүгийн залуу мастерууд, их  дээд сургуулиудын болон уран  зургийн сургуулиудын багш нарын бүтээл тавигдсан байна. Тэд эдгээр  бүтээлүүдийг Монголд зочилохдоо буюу  хоёр орны зураачдын солилцоогоор явахдаа туурвижээ» гэж Наталья Сысоева хэллээ.Хоёр орны зураачдын харилцан айлчилдаг сайхан уламжлал нь бүр 40 жилийн өмнө бий болжээ.  «70 –аад оны эхээр  Оросын Ардын зураач Виталий Рогалийн санаачилгаар Эрхүү муж, Монгол улсын зураачдын анхны уран бүтээлчдийн уулзалтыг зохион явуулсан байдаг.  Энэ нь хоёр талын харилцан айлчлал бөгөөд тэр үеэс хойш уламжлал болон тогтсон ажээ. Тэр үед  ЗХУ-д алдарт Байгал-Амурын төмөр замыг тавьж байлаа.  Энэ бүгд нь зөвлөлт, монголын зураачдын  тэр үеийн бүтээлүүдэд  маш сайхан тусгагдсан  байдаг. Дараа нь Буриадаар дамжин Өмнөговь, Алтайн нуруу, Хөвсгөл нуур болон Монголын үзэсгэлэнт сайхан нутгуудаар тэд аялаж бүтээл туурвилдаа тод томруун тусгасан байдаг.  Үүний дүнд “Найрамдлын замаар” сэдэвт цуврал үзэсгэлэн бий болсон юм. Энэ үзэсгэлэн нь Эрхүү,Улаанбаатар, Москвад гарч олны таашаалыг  ихэд хүлээж байсан» гэж Наталья Сысоева тэмдэглэлээ.  Наталья Сысоева цаашид олон сайхан үзэсгэлэн гарна гэдэгт итгэлтэй байна. Цаг үе яаж ч солигдож байсан,  Монголын болон Байгал нуурын үзэсгэлэнт газрууд хоёр орны уран бүтээлчдийг  хөглөн  омогшуулж, онгод хийморь билэгдэх болно.