Казахстанд сүүлийн саруудад оросын 400 компани бүртгүүлээд байна. Эдийн засгийн интеграцийн хэрэг эрхлэх яамны сайд Жанар Айтжановагийн үзэж байгаагаар энэ нь тус улсын ажил хэрэгч байдлын тааламжтай уур амьсгал, гаалийн чөлөөт бодлогын үр дүн юм. Орос, Белорус улсуудтай хийж байгаа Казахстаны бараа эргэлт өсөж байгааг тэмдэглээд, гадаадын хөрөнгийг тэр тусмаа Гаалийн холбооны улсуудын хөрөнгө оруулалтыг тус улс улам их татах болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.