Оросыг зах зээлийн эдийн засагтай улс гэж Аргентин улс хүлээн зөвшөөрлөө. Тус улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд Сергей Лавров, Эктор Тимерман нар баримт бичигт Москвад гарын үсэг зурсан байна. Энэ баримт хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өрөгжүүлэх болно гэж баяр ёслолын ажиллагаан дээр Лавров тэмдэглэжээ. Сансарын салбар болон мэдээлэлийн технологийн хамтарсан төслүүдэд тэр илүү их ач холбогдол өгч байна. ДХБ-д ОУ элсэх асуудлыг дэмжиж байна гэж Тимерман хэлжээ.