Москва хотын түшмэдүүд “худал үнэнийг ялгах багаж”-аар заавал шалгуулах ёстой. Оросын нийслэлийн засаг захиргаа даваа гаригт энэ тухай мэдээлсэн байна. Одоохондоо энэ ажиллагааг сайн дурын үндсэн дээр явуулж байна. Энэ багаж дээр шалгах ажлыг авилгатай тэмцэх ажлын хүрээнд хийж байгаа юм. Цагдаагийн албанд хүмүүсийг авахдаа энэ багажийг ашиглаж байна.