Сурагчидад мансууруулах бодисны шинжилгээ хийх ажил оросын Москва, Челябинск хотуудад нэгэн зэрэг эхэллээ. Энэ ажиллагаа сайн дурынх бөгөөд хэд хэдэн сургуулийн сурагчид өөрсдийн хүсэлтээрээ оролцлоо.  Мансууруулах бодисны шинжилгээ хийх аргачлалыг ОУ-ын Мансууруулах бодистой тэмцэх хороо боловсруулсан байна. Дөнгөж эхлэж байгаа энэ ажлын тухай Мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих Холбооны албаны удирдагч тус байгууллагын тэргүүн Виктор Иванов «Оросын дуу хоолой»  радиод ингэж ярьсан юм. Дунд болон дээд сургуульд суралцагчид мансууруулах бодис хэрэглэж байгаа эсэхийг шалгах ажил улам олон бүс нутгуудыг хамарч байна. Нийслэлийн зүүн хойд дүүргийн нэгэн сургуулийн 65 сурагч дээр Москва хотын анхны шалгалтыг явууллаа. Шинжилгээ өгөх нь үнэхээр сайн дурын асуудал юм. Хамгийн гол нь хүүхдүүдээс гадна тэдний эцэг эхчүүд зөвшөөрөх ёстой байсан юм. Сургууль дээр эмч нараас гадна ахлах ангийн сурагчидтай ярилцах сэтгэл судлаачид бас ирсэн байна. Сэтгүүлчдийг оролцуулсан тусгай ажиллагаа явуулах шаардлагагүй гэж Мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих Холбооны албаны удирдагч тус байгууллагын тэргүүн Виктор Иванов үзэж байна. Олон бүс нутагт сурагчдын дунд мансууруулах бодисны шинжилгээ хийх ажил аль эртнээс чимээгүйхэн хийгдэж байгаа юм. «Бидний бодож байгаагаар энэ ажлыг ахлах ангийханд диспансерийн үзлэг хийхдээ л хамт хийх хэрэгтэй юм. Энэ нь материалаас биологийн дээж авахад үндэслэсэн диспансержуулах ажилтай ижил юм. Энэ нь ч хангалттай. Тусгай шоу зохиогоод байх шаардлага байхгүй. Харин манай хууль тогтоомжуудын дагуу эрүүл мэнд, боловсролын асуудлуудыг холбооны субъектуудын байгууллагуудад харьяалуулсан байгаа нь өөрөөр хэдвэл тэдний бүрэн эрхийн асуудал билээ. Холбооны субъект бүрт байгаа боломж, өөрийн хандлагаас болж өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлвэл өөрсдийнхөө боломжоос болж хэрэгжүүлнэ гэсэн үг» гэлээ.Мансууруулах бодисны шинжилгээнд оюутан сурагчдыг заавал хамруулах ажлыг ОУ-д эхлүүлэх шаардлагатай байна гэдгийг ерөнхийлөгч Д.Медведев 4-р сард мэдэгдсэн билээ. Орос улсад одоо 2,5 саяаас багагүй хар тамхичид байна гэж Төрийн зөвлөлийн хуралдаан дээр тэр тэмдэглэсэн юм. Тэдний 70% нь 30 хүрээгүй залуучууд байна. Мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих Холбооны алба татдаг хольцийг хориглох асуудлыг шийдвэрлэж чадлаа, героины сувгийг даяарчлалыг хамарсан аюул гэж хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг Орос улс олон улсын хэмжээнд тавьсан ба Латин Америкаас кокаин нийлүүлэхтэй тэмцэхэд амжилт олоод байна.Тус байгууллага улс орондоо кодеины хольцтой эмийг жороор худалдах буюу бүрмөсөн хориглохыг санал болгож байна. Ийм хольцтой эм нь дезоморфиныг нууцаар үйлдвэрлэх түүхий эд нь болж байна. Нэг тун нь 100 рубль ч хүрэхгүй байна. Эхний тарилтаас эхлээд л хамааралтай болдог ба дезоморфин хэрэглэж эхэлсэн хүн хоёр жилээс илүү насалдаггүй байна. Ойрын саруудад кодеины хольцтой эмийн эргэлтийг хязгаарлаж чадна гэдэгт  Виктор Иванов итгэж байна. Түүний хэлснээр энэ эмийн худалдааны хэмжээ болон хэрэглээ хоёр дахин нэмэгдэж байгаа нь үнэн хэрэг дээрээ мансуурагчдыг олшруулж байна. Хатуу хяналт тогтоохын тулд засгийн газрын шийдвэр шаардлагатай байна.Аль хэдийнээ тусгай комисс байгуулагдсан боловч бодит үр дүн гарахгүй л байна.