Тус сангийн тэргүүн Доминик Стросс-Каннын хүчингийн завдалтын хэргээс болж ОУВС-гийн эргэн тойронд бий болсон шуургыг Хятад улс даамжруулж байна. Газар зүйн байрлалын зарчмаар биш хөгжиж байгаа зах зээлийн ашиг сонирхол, эдийн засгийн даяарчлалыг хамарсан өөрчлөлтийг тооцон үзэж шинэ хувиарлагч захиралыг сонгохыг тэрээр эхлээд өөрөө уриалсан юм. Дэлхийн үйл хэрэгт монопольчилж байгаа хөгжингүй орнуудыг Хятад улс хуруугаараа зангаж эхэллээ. ОУВС-гийн тэргүүнийг Европоос томилдог уламжлалыг таягдан хаях хэрэгтэй. Чөлөөт, ил тод, шудрага сонгууль явуулахыг уриалсан Ардын банкны тэргүүн Жоу Сяочуань, БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөөлөгч Зян Юй нар үүнийг л эхний ээлжинд хэлсэн бололтой. АНУ болон Барууныханыг Хятад улс дахиад л ирүүл тулаанд дуудлаа гэж Росбизнесконсалтинг мэдээлэлийн агентлагын эдийн засаг, хууль зүйн сургуулийн шинжээч Игорь Николаев ярьж байна. «Хятад бол дэлхийд эдийн засгаараа хоёрт орж байгаа улс гэдгийг санах хэрэгтэй. Хөгжиж байгаа зах зээлтэй улсуудын дэлхийн үйл хэрэгт гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх асуудлыг Хятад улс тавих эрхтэй. Эдийн засаг санхүүгийн тэргүүлэх байгууллагуудын удирдах бүлэгт үндсэн шийдвэр гаргахад тэдний хувийн жинг нэмэгдүүлэх ёстой. Энд чанга ярих эрхтэй гэдгээ Хятад улс мэдрүүлж байгаа» гэж тэр ярилаа. ТУХН-ийн орнууд ч гэсэн ОУВС-гийн тэргүүнд өөрийн хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлж байна. Жишээ нь, Казахстан улс Үндэсний банкныхаа тэргүүн Григорий Марченког санал болгосон байна. ОУ-ын сангийн яамны сайд Алексей Кудрины хэлснээр БРИКС-ийн орнууд ч өөрийнхөө хүмүүсийг дэвшүүлэх ёстой. Мөн АСЕАН, Латин Америкийн өмнөд хэсгийн Нэгдсэн зах зээл байгууллага ч бас дэвшүүлэхээр зэхэж байна. Энэ бүхэн нь олон туйлт дэлхий дэх өсөлт хөгжлийн шинэ цэгүүд юм. Эд л сүүлийн дэлхийн санхүүгийн хямралын хор уршгийг хүндрэлгүйгээр хурдан даван туулж чадаж байгаа юм. Мэдээж хэрэг Европ ОУВС-гийн удирдлагын албан тушаалыг алдахгүйг хичээх болно гэж Хөрөнгийн биржийн хүрээлэнгийн шинжээч Игорь Костиков үзэж байна. «ОУВС-г урьд нь Франц, Герман улсуудын төлөөлөгчид тэргүүлж байсан учраас мэдээж хэрэг энэ албан тушаалыг хадгалан үлдэх нь ЕХ-ны хувьд зарчмын асуудал юм. Энэ хоёр улс ЕХ-ны нэгдсэн байр суурийг бий болгож өөрийн нэр дэвшигчдээ ялуулахын төлөө бүхнийг хийх болно. Санхүүгийн хүрээнд өөрийн гэсэн дуу хоолойгоо өргөж, эдийн засгийн хүчин чадлаа улам бүр нэмэгдүүлж байгаа БРИКС, ЕХ хоёрын хоорондын мөргөлдөөнийг бид харах болно. БРИКС-т нэгдсэн байр суурь байх эсэхийг одоо ярихад эрт байна. Бүх улс орнууд л бие биетэйгээ тохиролцохыг хичээж байгаа боловч бүгд өөрийн нэр дэвшигчтэй байгаа. Үнэхээр өрсөлдөх чадвартай нэр дэвшигч байгаа эсэх тэд хоорондоо тохиролцож чадах эсэх нь ойрын ирээдүйд мэдэгдэх болно» гэлээ. ОУВС-гийн тэргүүнд Хятад улс өөрийн хүний нэрийг дэвшүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна. Дэлхийд Хятадын байр суурь бэхжиж байгаад дургүйцэж байгаа АНУ, ЕХ хятадын нэр дэвшигчийг унагахын тулд Удирдах зөвлөлд байгаа өөрсдийн тэргүүлэх байр суурийг ашиглах нь мэдээжээ. Харин Хятад улс “дундыг баримтлагчийн” үүрэг гүйцэтгэх байх. Нэгдсэн нэр дэвшигчийнхээ төлөө Хятад улс хөгжиж байгаа орнуудын өөрийн түншүүд болон холбоотнуудынхаа саналыг цуглуулах байх. НҮБ, ДХБ-ын хүрээнд Хятад улс ийм тактикийг нэг бус удаа хэрэглэж байсан юм. Энэ арга нь 2008 онд Олимпын тоглолт болон Шанхайд Бүх дэлхийн ЭКСПО-2010 үзэсгэлэнг явуулах эрхийг олж авахад Бээжинд ихэд тус болсон билээ.