Хүүхдүүд бол бидний ирээдүй мөн. Хүүхдүүдэд л элбэрэл хайр, анхаарал халамж шаардагдаж байна  гэж дэлхийн нэрд гарсан оросын удирдаач, хийлч Владимир Спиваков үзэж байна. Хөгжимчин «Москва анд нөхөдөө угтаж байна» Олон улсын хүүхдийн наадмыг 5-р сарын 21-нд нээв. Наадам 6-р сарын 2-нд хүртэл үргэлжлэнэ.  Энэ нь Владимир Спиваковын авьяас билигтэй хүүхдүүдийг  дэмжихээр одоогоос 17 жилийн тэртээ үндэслэн байгуулсан Өглөг буяны сангийн өргөн цар хүрээтэй төсөл билээ. Оросын төдийгүй ТУХН, Балтын орнуудын авьяаслаг хүүхдүүд сангаас стипенди авч байна. Владимир Спиваков  хөгжимчин, бүжигчин,зураачдыг ивээн тэтгэж, өөрийн мөнгөөр тэдэнд үнэтэй хөгжмийн зэмсэг худалдан авч, шилдэг багш нарын шавь болгож, материаллаг тусламж үзүүлж, ирээдүйн одод гарамгай зүтгэлтнүүд ба өөрийх нь «Виртуозы Москвы» цөөхүүл найрал хөгжимтэй  хамт тоглох концертийг зохион байгуулж байна. Владимир Спиваков «Москва анд нөхөдөө угтаж байна» наадамд  оролцохыг шилдэг хүүхэд, өсвөрийн хүүхдүүдэд  найман жил дараалан уриалж байна.Дэлхийн хүүхдүүд тэдэнтэй нэгддэг. Дэлхийн 60 улсын авьяаслаг 14 мянган хүүхэд  найман жилийн дотор оросын нийслэлд ирж, наадамд оролцсон байна. « Бид хүүхдүүдэд анхааралтай хандаж, тэднийг сонсох ёстой. Учир нь тэд нандин сэтгэлтэй, үзэн ядах явдал зүрх сэтгэлд нь үгүй» гэж Владимир Спиваков хэлээд «Нэг үе 8-р сард орон сууцны жижиг байшинг Францын өмнөд нутагт хөлслөсөн. Энэ нь гэр бүлийн гишүүдтэйгээ  бараг нэг сар хамт байх ганц  уе билээ. Нар мандах үед болон жаргахын өмнө мод услах  ганц хүсэлт  танд тавья гэж гэрийн эзэн хэллээ. Эхлээд мөн даалгаврыг биелүүлэхээс бэрхшээсэн. Дараа нь өдөр бүр услаж дассан. Мод намайг хүлээж байгааг мэдэрлээ.Навчний «яриаг» ч сонссон. Олон хүүхэд манай наадмыг хүлээж, бэлдэж,  бичлэгээ ирүүлж байна. Комисс  эдгээр бичлэгийг сонсож, эцэст нь хүүхдүүд «Виртуозы Москвы»  найрал хөгжимтэй хамт тоглодог. Энэ нь тэдний амьдралын  хамгийн жаргалтай  үе  болдог» гэв. Энэ удаагийн наадмын « Мөнхийн томьёолол» уриа  амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжлэн, үе үеийнхэн харилцан холбоотой байгаагийн бэлэгдэл боллоо. Олон улсын хөгжмийн ордон, Москвагийн Кремлийн зэмсгийн танхим, «Царицыно» музей-дархан цаазтай газар гээд москвагийн шилдэг танхимуудад 15 концерт 13 өдрийн дотор тоглоно. Нэг л концерт онцгой. Залуу хөгжимчид концертоо насанд хүрээгүй хүмүүсийн шоронд хоригдогсдод зориулна. «Энэрэл,тэсвэр тэвчээртэй байхад бас сургах хэрэгтэй. Энэ нь  үндэс угсаа, шашны санал зөрөлдөөн  дэлхийд гаарч, террорын аюул тулгарсан өнөө үед нэн чухал» гэж Владимир Спиваков хэлээд «Миний бодоход байдал түгшүүртэй болсныг бүгд мэдрэж байна. Юуны түрүүнд хүүхдүүд мэдрэж байна. Мэдрэсэн учир  мэгдэн сандарч байна. Гэвч хүмүүс  хайрлан халамжлах сэтгэлтэй хэвээр байна. Манай наадам бүтээн байгуулах, сонирхох, найрамдах, хайрлах уур амьсгалыг бий болгож байна. Энэ нь бүх нийтийн дэлхий, нийтийн гэр орон юм» гэлээ.Залуу хөгжимчин буюу бүжигчин  мэргэшилтэй жүжигчин болох эсвэл амьдралын өөр замыг сонгож авах нь тийм чухал биш. Хамгийн гол нь шинэ үеийнхэн саруул сайхан дэлхийг бүтээн байгуулах ёстой. Мөнхийн үнэ цэнэт урлаг үүнд их туслаж байна. «Москва анд нөхөдөө угтаж байна» наадам үүнд сургаж байна гэж Владимир Спиваков хэллээ.