ОУВС-гийн тэргүүнд нэр дэвшүүлэх ажил өнөөдөр эхлэнэ. Энэ байгууллагын гишүүн бүх улсууд өөрийнхөө хүний нэрийг дэвшүүлж болно гэж сангийн мэдээлэлд өгүүлсэн байна. Нэр дэвшүүлэх ажил 6-р сарын 10-нд хүртэл үргэлжилнэ. Сангийн гүйцэтгэх зөвлөл гурван хүнийг сонгон авч тэдэнтэй халз ярилцлага хийх юм байна. 6-р сарын сүүлч гэхэд ОУВС-гийн шинэ хувиарлагч захирлыг сонгоно гэж тэнд үзэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн францын сангийн яамны сайд Кристин Лагард энэ байгууллагыг тэргүүлэх хамгийн их боломжтой байна. Түүний эх орон нэгт Доминик Стросс-Канныг хүчингийн завдалтын хэргээр Нью-Йорк хотод баривчилсаны дараа тэрээр өнгөрсөн долоо хоногт сангийн тэргүүний албаа орхисон билээ.