Солонгосын хойг дээрх ПДХ хүчнүүдийн ээлжит байнгын цэргийн хээрийн сургуулиа Өмнөд Солонгос, АНУ хоёр 5-р сарын 23-нд эхэллээ. “Өмнөдыг хамтран хамгаалах үйлсэд холбоотнуудын боломжийг бэхжүүлэхэд”  энэ удаагийн хээрийн сургууль зориулагдсан гэж Өмнөд Солонгос улсын АЦХ-ний штабаас мэдээлсэн байна. Баасан гариг хүртэл үргэлжлэх энэ удаагийн хээрийн сургуульд байлдааны 60 онгоц, 300 нисгэгч оролцож байна. Өнгөрсөн оны 3-р сард солонгосын усан хилд өмнөд солонгосын “Чхонан” байлдааны хөлөг онгоц живснээс хойш энэ хойгийн байдал хүндрэлтэй болсон юм. Тэр үед 46 далайчин амь насаа алдсан юм. Үүнд Сөүл, Вашингтон хоёр Пхеньянийг буруутгасан билээ. Харин БНАСАУ энэ үйл явдлыг Барууны орнууд болон Өмнөдын өдөөн хатгалага гэж нэрлэсэн юм.