ОУ-аар дамжуулж Афганистан хүргэх эвслийн хүчинд зориулсан ачаагаа нэмэгдүүлнэ гэж АНУ мэдэгдлээ. АНУ-аас Афганистанд хуурай газраар нийлүүлэх ачааны 75%-ийг оросын нутгаар дамжуулан тээвэрлэхээр төлөвлөж байна. Одоо ОУ-ын нутгаар ачааны 60%-ийг дамжуулж байна. Тээврийн цуваанд талибууд байнга халдан довтлож байдаг Пакистан улсын нутгаар үлдсэн ачааг тээвэрлэж байна. ОУ-ын нутгаар төмөр замаар тээвэрлэж байгаа ачаа цэргийн бус зориулалттай юм. Оросын нутгаар Афганистан руу бензин, хүнс, цэргийн дүрэмт хувцас зэргийг тээвэрлэж байна.