Вашингтон Ойрхи Дорнодод “ардчилалын эергүү загварыг” байгуулж эхэллээ. Америкийн туршилтад Тунис, Египет гэсэн туршилтын талбарууд бэлэн болоод байна. Энэ хоёр улс хувьсгал хийж эрх баригч дэглэмээ өөрчилж жинхэнэ ардчилалын төлөө тэмцэхэд бэлэн гэдгээ энэ хавар харуулсан юм. Ийнхүү Каир, Тунис хоёр ардчилсан өөрчлөлтийг бэхжүүлснийхээ төлөө АНУ-аас их хэмжээний доллар авах болно. Энэ бүхэн нь “Арабын хавар” гэж яруу сайхнаар нэрлэсэн Барак Обамагийн хөтөлбөрийн үгийн зүйл ангид орсон юм. Цагаан ордонд түүний хэлсэн үгийг америк маягийн даруухан зангаар “түүхэн” гэж нэрлэсэн билээ. Сүүлийн үед Вашингтонд олон олон түүхэн үйл явдлууд болох болсон юм. Саяхны өдрүүдэд Цагаан ордонд кибер аюулгүй байдлын “түүхэн”стратегийг нийтлүүллээ. Обамагийн арабын тухай хэлсэн үг орчин цагын түүхийн амин чухал асуудал болж магадгүй. Бүх дэлхийд биш юмаа гэхэд Ойрхи Дорнодын орнуудын хувьд ийм болно. Тунис, Египет улсуудын суурин дээр бий болох үлгэр жишээ улсууд тус бүс нутгийн бусад улсуудыг ардчилсан болон эдийн засгийн өөрчлөлт хийх зам руу уриалан дуудна гэдгийг Обамагийн хэлсэн үгнээс ойлгож болохоор байна. Жишээ нь, гэрэлт ирээдүйгээ бүтээн босгоход нь Каирт 2 тэрбум доллар олгоно. Харин сирийн тэргүүн Башар Асад шиг зөрүүдлсэн нөхдүүд далайн чанадын өгөөмөр тусламжаас юу ч олж долоохгүй. Харин сөрөг хүчнийхэн юм авнаа. Хосни Мубарак, Бен Али хоёрын амьд жишээг хардаа ямар байна вэ? Тэгэхлээр ноён Асад зам дээрээс хурдхан зайлаад өгсөн нь дээр байхдаа гэж Барак Обама сирийн ерөнхийлөгчид зөвлөж байна. Обамагийн хэлснээр Вашингтоны үйл ажиллагааны үндсэн зарчим нь урьдын адил үлдсэн. Эдгээр нь хүч хэрэглэхгүй байх, хүний эрхийг хамгаалах, улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтүүдийг дэмжих зэрэг юм. Хэрвээ хэн нэгэн эргэлзэж байгаа бол Ливи, Ирак, Афганистан улсуудад АНУ энэ зарчмуудыг хэрхэн амь бие хайргүй хамгаалж байгааг хардаа! Тэнд одоохон бүрэн ардчилал, цэцэглэн хөгжилт дэлгэрэн мандах гэж байна. Тусгаар Сири улсын тэргүүнд сайн сайхнаар зайлаад өгөхийг санал болгож байна, гэтэл тэр Асад нь дипломат бодлогод юу ч ойлгодоггүй нөхөр байвал яах вэ? Тэгэхлээр халз ярилцах л хэрэг болох байхдаа. “Ухаантай” хүмүүсийн хэлээд байгааг ойлгохгүй байдал хурандааг юунд хүргэв, тэр одоо улс төрийн хүүр л боллоо шүү дээ гэж Каддафиг жишээ татан санууллаа. Харин ливчүүд яагаад ч юм ингэж бодохгүй байна. Ер нь Обама шууд л шулуухан ярьсан. Харин нэг өгүүлбэр л учиртай байна. “Бидний дохио бол тов тодорхой, энгийн юм. Шинэчлэл өөрчлөлт явуулах бүх эрсдэл, хариуцлагыг өөртөө бүрэн хүлээж чадвал та АНУ-ын бүрэн дэмжлэгийг авах болно. Харин ирээдүйг тодорхойлох тэр хүмүүстэй өөрөөр хэлвэл залуучуудтай шууд холбогдохын тулд бид бүхий л бололцоотой бүхнийг хийх болно”. Энэ схем Тунис, Египтед маш сайн ажилласан. АНУ-д хэрэгтэй ойрхи дорнодын дэглэмийг Обама түүний өмнөх ерөнхийлөгч шиг америкийн цэргүүдийн гараар хийлгэхийг хүсэхгүй байна. Учир нь Одот алаг тугаар хучсан цэргүүдийн шарил ерөнхийлөгчийн рейтингийг шууд унагаах болно. Бай болгоод байгаа улсуудынхаа сөрөг хүчний төр засгийн эсрэг уур хилэнг халааж тэдэнд алтан уул амлах хэрэгтэй. Обамагийн хэлсэн үгийн нэг сэдэв нь Иран улс байлаа. АНУ-ын хамгийн ойрын үеийн бай бол Тегеран гэдэг нь тодорхой гэж Ливи улсад сууж байсан ОУ-ын элчин сайд асан Алексей Подцероб ярьж байна. Мэдээж хэрэг америкчууд Ойрхи Дорнодод өөрийн ардчилалын хэм хэмжээг нэвтрүүлэх чиглэлээ үргэлжлүүлэх болно. Энэ улс орнууд барууны ардчилалыг хүлээж авахад бэлэн байгаа үгүйг огт хайхрахгүй. Эдгээр орнууд нь өөрийн гэсэн түүх, уламжлалтай, өөрийн шашин шүтлэгтэй улсууд юм. Одоогийн байдлаар Египет, Тунис улсуудад тусламж үзүүлэх хоёр бодит алхамыг хийгээд байна. Харин 3 дахь алхам бол Ираны сөрөг хүчин юм гэлээ. Ойрхи дорнодын хөтөлбөрөө хэрэгжүүлэх мөнгийг Обама хаанаас олох вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрж байна. Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын, улсын өр хууль тогтоох байгууллагуудын тогтоож өгсөн 14 триллион доллароос давж тэнгэрт хадлаа. Энэ нь бас нэгэн түүхэн үйл явдал болсон юм. Төсвийн хомсдолын асуудал улс орны эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж америкийн сангийн яамны сайд Тимоти Гайтнер мэдэгдлээ. Дахиад л эдийн засгийн уналт болох юм биш үү гэсэн сэтгүүлчийн асуултад сайд ихэд ундууцаж “Бид чинь Америкийн нэгдсэн улс шүү дээ” гэсэн богинохон хариулт өглөө. АНУ-д нээрээ эдийн засгийн уналт болдоггүй л дээ. Мартах шахаж. Тэд чинь доллароо дахиад л хэвэлчих юм чинь. Америк маягийн ардчилалыг экспортлоход тэд хаанаас ч мөнгө олно гэж ОУХДС-ийн доцент Иван Сафранчук тэмдэглээд: «Дэлхийн хамгийн их гадаад бодлогын төсөвтэй улс бол АНУ юм. Ийм учраас ийм их өртэй байгаа үед гадаад бодлогын нэмэлт хөтөлбөрт зориулж хэдэн зуун сая, бүр хэдэн тэрбум доллар олох нь хэцүү боловч боломжтой зүйл юм» гэж тэр хэллээ. Нэг талаас “Арабын хавар” нь хөтөлбөрийн үг бөгөөд энэ нь ирэх сонгуулийн өмнөхөн Барак Обамагийн рейтингийг дээшлүүлэхийн тулд зориуд хийж байгаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановскийн ОДХ радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглэснээр Америк улс байнга л нэг тармуур дээр гишгэж байх юм. Карл Марксын хэлснээр тармуур дандаа л өөрийн хувийн булшчдыг дэмжиж байдаг юм. Харин энэ тохиолдолд пролетарчууд биш лалын хэт үзэлтнүүд байх нь дээ. Британын ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн үгийг Сатановский энэ удаа саналаа. Америкчууд дандаа л нэг юманд туйлширч байх юм гэж тэр ярьж байжээ. Эхлээд буруу шийдвэрүүдийг гаргаж байж Вашингтон зөв шийдвэрийг олж авдаг юм. Энэ байдал одоогийн засаг захиргааны үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар шууд холбоотой.