Япон, Хятад, Өмнөд Солонгос улсуудын тэргүүнүүд цөмийн объектуудад ослын аюул болох магадлалтай үед бие биендээ даруй мэдэгдэж байх систем байгуулахаар тохиролцлоо. Токиод болсон 3 талын дээд хэмжээний уулзалтын үеэр японы ерөнхий сайд Наото Кан, хятадын төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао, өмнөд солонгосын ерөнхийлөгч Ли Мун Пак нар энэ тухай тохиролцсон байна. Японы цөмийн хямралаас олон улсын хамтын нийгэмлэг сургамж авах ёстой гэж тэд мэдэгджээ.