Д.Медведев Сколковод хэвлэлийн бага хурал хийлгэсэн явдал өнгөрч байгаа долоо хоногийн гол үйл явдал байлаа. Түүнд оросын болон гадаадын 800 гаруй сэтгүүлчид оролцлоо. Хоёр цагын дотор төрийн тэргүүн 40 гаруй асуултад хариуллаа. Тэрээр зөвхөн асуултад хариулаад зогссонгүй үйл явдлын хөтлөгч нь байлаа. ОНХМХ-ийн хамгийн их сонирхож байгаа Медведев хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөх бол уу гэсэн асуулт тодорхой хариултгүй хоцорлоо. “Энэ асуултыг ашгүй нэг тавих шив гэж Д. Медведев ёстой нь аргагүй хэлээд, үүнийг хамгийн эхлээд л асуух байх гэж эмээх байсан харин ч 4-рт асуулаа” гээд. Улс төрийн амьдрал гэдэг шоу биш гэдэг нь ойлгомжтой. Энэ бол тодорхой технологт захирагддаг маш хэцүү үйл ажиллагаа тийм учраас мөрдөх ёстой. Бид өөрсдийнхөө зорилгод хүрэхийн тулд энэ ажлыг хийж байна. Манай амьдралыг сайн тийш нь өөрчлөхын тулд том зорилгуудыг өмнөө тавьдаг. Энэ бүхэн улс төрийн үр ашигтай болж, урьдчилсан нөхцөл байдал боловсорч гүйцсэн үед шийдвэр гаргах ёстой гэж тэр ярьлаа. Шууд хариулт байхгүй байсан явдал тэртэй тэргүй ширүүн маргалдааны сэдэв  боллоо. “ЕХ-ОУ” хамтын ажиллагааны орос, европын бие даасан төвийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Эберхард Шнайдер бид гол зүйлээ сонссон гэж үзэж байна. Путин бид хоёр нэг санаа бодолтой гэж Медведев хэлсэн. Тэд бие биенээ 20 жил мэдэх улсууд тэгэхлээр тэдэнд улс орныхоо стратегийн  хөгжлийн талаарх нэгдсэн төлөвлөгөө байгаа юм байна. Тэгэхдээ тэд бүх асуудал дээр нэгдмэл саналтай байна гэсэн үг биш тэгэх юм бол жирийн бус уйтгартай болно шүү дээ. Путин тэр хоёрын дунд санал зөрөлдөх зүйл байгаа гэхдээ энэ бол нэг их том зүйл биш гэдгийг Медведев ойлгууллаа гэж тэр хэллээ. Хоёр дахь удаагийн сонгуульд оролцож болох юм гэхдээ мэдэгдэх хугацаа нь арай болоогүй байна гэдгийг ерөнхийлөгч Медведев ойлгуулсан нь маш чухал юм гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Станислав Белковский үзэж байна. Владимир Путин Кремльд эргэж ирэхгүй гэдэг дохиог хүнд суртлын янз бүрийн түвшинд тавих юм бол думын ирэх сонгуульд “Нэгдсэн ОУ” нам хөнгөхөн ялалт байгуулах юм. Өнөөдөр “Нэгдсэн ОУ” нам думын ихэнх болно гэдэг урьдын адил тийм ч амар биш юм. Ийм учраас л гол асуултын хариултыг ёс төдий нууцлаж байгаа юм гэлээ. Жилийн дараа болох ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх асуултыг Медведев нээлттэй орхисон бол бусад асуултуудад идэвхтэй дэлгэрэнгүй хариулж байлаа.  АНУ, Европт ПДХ систем байгуулж байгаа, Хойд Африк болон Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдлууд гадаад бодлогын талаарх асуултууд боллоо. Ливи улсынхтай төсөөтэй хориг арга хэмжээг Сири улсын эсрэг авах НҮБ-ын тогтоолыг дэмжихгүй гэдгээ Д.Медведев шууд мэдэгдлээ. 1970,1973 онуудын тогтоолууд нь хэд хэдэн улсуудын үйлдсэн бүдүүлэг ажиллагаа болж хувирсан. ОУ эхнээсээ л нэг тогтоолыг дэмжиж  байсан ба нөгөөг нь дэмжээгүй боловч дараа дараачийн үйл явдал ийм тогтоолыг зөрчиж болно гэдгийг харуулсан.  Энэ үнэхээр харамсалтай зүйл, учир нь бид НҮБ-ын нэр хүндийг унагааж байна гэсэн үг гэлээ. Ливи, Сири улсуудад болж байгаа үйл явдалд хандах ОУ-ын ерөнхийлөгчийн байр суурь хатуу байна гэж улс төр судлаач Алексей Макаркин тэмдэглээд: «Нийгэм Баруунтай сөргөлдөхийг хүсэхгүй байна гэхдээ оросын төр засаг хатуу байр суурь баримтлахыг хүсэж байна. Тэр дундаа арабын улсуудад болж байгаа үйл явдлын талаар тийм байх ёстой» гэж үзэж байна. Харин Медведев нийгмээ угтан тосч өөрийн байр сууриа чангатгалаа гэж ярилаа. Европт ПДХ системийнхээ элементүүдийг байрлуулж байгаа АНУ-ын төлөвлөгөөний талаар хийсэн Медведевийн мэдэгдлийг нилээн хатуу болсон гэж шинжээчид үзэж байна. СДЗ-ийг хориглох тухай 3-р гэрээнээс Москва дангаараа гарч болно гэдгийг ерөнхийлөгч ойлгууллаа гэж “Үндэсний стратегийн асуудал” сэтгүүлийн ерөнхий редактор Аждар Куртов үзэж байна. ОУ-ын хилийн ойролцоо ПДХ системийнхээ элементүүдийг байрлуулах шийдвэрийг АНУ гаргаж Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байхад манай улсын тэргүүнд тааламжтай байхгүй нь ойлгомжтой биз дээ. ПДХ систем чиглэгдэж байгаа Хойд Солонгос болон  Иран улсуудад европын нутаг дэвсгэрт хүрч цохилт өгөх тийм зэвсгийн төрөл байхгүй гэж АНУ болон түүний Европ дахь түншүүдэд  ОУ удаа дараа мэдэгдэж байсан гэж Медведев маш зөв онцоллоо. Ийм учраас л  америкийн ПДХ системийг байрлуулж байгааг тус улсын ашиг сонирхолийн эсрэг чиглэгдэж байгаа гэж ОУ үзэж байгаа нь үнэхээр шудрага зүйл юм гэж тэр хэллээ. Британын Би-Пи, оросын Роснефть компаниудын хоорондох хэлэлцээр тасарсан тухай асуултанд Д.Медведевийн өгсөн хариулт гадаадын улс төрчдийн анхаарлыг татахгүй байж чадсангүй. Энэ хэлэлцээр ОУ-д ашигтай байх байсан, гэхдээ хуулийн зөрчилдөөнөөс болоод бүтсэнгүй гэж ерөнхийлөгч хэллээ. Харин энэ хэлэлцээр тасарснаас болж британын компани илүү их алдаж байгаа гэж Британын Хатан хааны олон улсын дээд сургуулийн орос улс болон евро-азийн төвийн шинжээч Жеймс Никси үзэж байна. Роснефть хэнийг ч хүлээхгүй тэр өөр түншүүдийг хайх болно. Энэ нь харин Би-Пи компанийн хувьд Мексикийн буланд болсон ослоос илүү асуудал болно. Энэ  нь өнгөрсөн үеийн хэрэг байсан, харин Роснефтьтэй хийж байсан хэлэлцээр бол Би-Пи компанийн ирээдүй байсан юм гэж тэр хэллээ. Ер нь Д.Медведевийн хариултад оросын болон гадаадын улс төрчид сэтгэл хангалуун байлаа. Тэрдундаа Михаил Ходорковскийн хэрэг, Сергей Магнитскийн үхэл зэрэг тааламжтай бус асуултуудад ч хариулт өгсөн юм. Эдгээр хариултууд нь төрийн тэргүүний хувьд тааламжгүй асуулт гэж байх ёсгүй гэдгийг дахин харууллаа гэж европын улс төр судлаач Эберхард Шнайдер үзэж байна. Д.Медведев ерөнхийлөгчийн хувьд хийлгэсэн анхны бага хурал нь энэ байлаа. Тэрээр ямарч асуултад тэрдундаа тохиромжтой бус асуултуудад ч хариулахад бэлэн байна гэдгийг харууллаа. Сүүлийн жил дэлхийн санхүүгийн хямралын хор уршиг, ажилгүйчүүдийн тооны өсөлтийн эрсдэлээс болж ОУ-ын эдийн засгийг өөрчлөн засахад хүрсэн зэрэг нь улс оронд хэцүү сорилт болсон гэдгийг Д. Медведев хүлээн зөвшөөрөөд ОНХМХ-тэй хийсэн ярилцлагаа өндөрлөсөн юм. Тэгэхдээ манай орон хөгжлийн чиг шугамаа алдаагүйгээр барахгүй зохих амжилтанд хүрсэн юм. Дараачийн удаа уулзахдаа сэтгүүлчдийн тавьж амжаагүй асуултуудад хариулах болно гэж ерөнхийлөгч амаллаа.