Оросын боксчин Денис Лебедев бямба гаригт америкийн Рой Жонсыг нам цохиж ялалт байгууллаа. Д. Лебедев тоглолтын 10 дахь үеийн дараа Р.Жонсыг нам цохисон байна. Оросын боксчин 90,7 хүртлэх жингийн түвшин тогтоох тулалдаанд ялжээ. Тулалдаан Москвад болсон ба Жонс 42, Лебедев 31 настай юм. Жонс нь 1988 оны Олимпын наадмын мөнгөн медальт, мэргэжлийн боксчдын дөрвөн жингийн дэлхийн аврага байсан билээ. Лебедев нь үүнээс өмнө 21 удаа ялалт байгуулсан ба 2010 оны 12-р сард нэг удаа оноогоор ялагдсан байна. Жонстой тоглох энэ тулалдаанд Лебедевийг Константин Цзю дасгалжуулсан байна. Ийм түвшингийн тулалдаан урьд өмнө нь болж байгаагүй учраас энэ тоглолт манай орны хувьд түүхэн гэж хэлж болно гэж Цзю үзэж байна. Лебедев дэлхийн аврагын төлөө тулалдаанд бүрэн бэлэн болсон ба өөрийн жинд хамгийн хүчтэй нь болох бүх боломж түүнд байна гэж тоглолтын дараа Рой Жонс хэлжээ.