ОХУ-ын европын хэсгийн Пенза хотын амьтаны хүрээлэнд Бар жилд төрсөн амарын барын нэг бамбар байнга амьдрах шинэ газар Сөүл хотын амьтаны хүрээлэнг зорилоо. Бамбарын төрсөн хотынх нь нэрээр Пенза гэж нэрлэсэн байна. Пенза хотын амьтны хүрээлэн нь амарын барыг хамгаалах улс хоорондын төслийн оролцогч бөгөөд ОУ, Өмнөд Солонгос улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шинэ төрсөн нэг бамбарыг Сөүлийн амьтны хүрээлэнд бэлэглэх ёстой юм.