Сирийн засгийн газрын эсрэг жагсаал цуглаанаас болж 900 гаруй хүн амь үрэгдээд байна. Ливийг тооцолгүйгээр улс төрийн хямрал болж байгаа арабын бусад улсуудаас хамгийн олон жагсагчид амь үрэгдсэн нь Сири улс болоод байна. Тус улсын баруун нутгийн Хомс хотод оршуулгын ажиллагааг аюулгүй байдлын хүчнийхэн буудснаас болж амь үрэгдэгсдийн тоо улам өслөө. Энэ дайралтаас болж 6 хүн амь үрэгдэж, арваад хүн шархадсан байна. Башар Асадын дэглэм болон түүний “Баас” намыг түлхэн унагахыг уриалсан эсэргүүцлийн хөдөлгөөн Сири улсад 3-р сараас хойш үргэлжилж байна.