Каддафигийн ордон байрладаг Баб аль-Азизия дүүрэг болон  Триполийн боомтод 5-р сарын 22-ны шөнө НАТО-гийн нисэх хүчин агаарын цохилт өглөө гэж ливийн төр засаг мэдээллээ. Тус улсын нийслэлийг бараг өдөр болгон бөмбөгдөж байна. Тус улсыг 40 жил удирдаж байгаа Каддафиг төрийн эрхээс зайлуулахыг шаардсан жагсаал цуглаан 2-р сарын дундуур эхэлсэн бөгөөд дараа нь засгийн газрын хүчин болон босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан юм. НҮБ-ын АЗ тогтоол гаргасан 3-р сараас эхлэн НАТО-гийн нисэх хүчин Ливи улсыг пуужин бөмбөгөөр тасралтгүй бөмбөгдөж байна. “Энгийн иргэдийг хамгаалах нийслэггүй бүс” бий болгох нэрийдлээр маш олон байшин барилга, холбоо харилцааг эвдлэн сүйтгэж, хэдэн арван мянган энгийн иргэдийн амь насыг хохироогоод байна.