Төр засгаа тайван замаар шилжүүлж өгөх тухай хэлэлцээрт 5-р сарын 21-нд Йеменийн сөрөг хүчний төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Тус улсад болж байгаа улс төрийн хямралаас гарахад энэ хэлэлцээр тус болно гэж сөрөг хүчний эх сурвалж мэдээллээ. Одоогийн ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхнийг мөрдөн мөшгөлтөөс хамгаалсны хариуд Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех нэг сарын дотор төрийн эрхийг тайван замаар шилжүүлж өгнө гэж хэлэлцээрт заасан байна. Шинэ засгийн газрыг сөрөг хүчний төлөөлөгчид тэргүүлэх болно. Үүнээс хойш 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой. 1978 онд ерөнхийлөгч болсон Али Абдалла Салехыг огцруулахыг шаардсан засгийн газрын эсрэг хөдөлгөөн Йеменд хоёрдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм.