XIV Далай лам Бээжинд ирэхэд хаалга нээлттэй байгаа аж.  Хятадын ЗГ ын байр суурь энэ асуудлаар өөрчлөгдөөгүй байгаа юм. Энэ тухай БНХАУ ын Түвдийн өөртөө засах районы ЗГ ын дарга Падма Тшилин мэдэгджээ. Эх нутгаасаа  цөлөгдсөн,  Түвдийн шашны тэргүүнд  Хятадын эрх баригчид эвлэрэн буцаж ирэх боломжийн дохиог  янз бүрийн  болзолтой илгээсээр байга юм.  “Буцаж ирэх эсэх нь Далай ламын өөрөөс нь шалтгаална”-гэж  Падма Тшилин БНХАУ ын Төрийн зөвлөлийн захиргаанаас хийлгэсэн  хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм.  Тэрээр цааш хэлэхдээ : Далай лам нь 1959 онд тус орноос гарч явснаас хойш  түвдийн иргэдийн төлөө ямарч сайн сайхан зүлийг хүүгээгүй” гэж хэлжээ. “ Тэр ирсэн ч, ирээгүй ч түвдийн иргэдийн жаргалтай амьдралыг үймүүлэхийг зөвшөөрөхгүй” гэж тэр хэллээ. Ингээд, хятадын эрх баригчид нь Далай ламыг өөрийн улс-төрийн үйл ажиллагаагаа  зогсоон, зөвхөн шашны тэргүүнийхээ үүргийг гүйцэтгэвэл буулт хийнэ гэж ойлгуулжээ. Хятад улсад ирэхээ бодитой болгохын тулд Далай лам нь өөрийн салан тугаарлах үзэл баримтлаасаа салж, Түвдийг Хятадын нэг хэсэг мөн гэж хүлээн зөвшөөрөх ёстой юм. Саяхны  Далай ламын хийсэн улс-төрийн удирдлагад оролцохоос татгалзсан мэдэгдлийг  Бээжин нилээд болгоомжлон хүлээн авсан юм. Энэхүү мэдэгдлийг хятадад  дэлхийн хамтын нийгэмлэгийг төөрөлд оруулан, Хятад улсыг тараах бодлогоо үргэлжлүүлэх бодолтой хэмээн үзжээ.   Ийм хоосон хатуу үгийг  Далай ламд хаяглан хэлсэн хэдий ч,  Далай лам нь Бээжингийн хувьд  түвдийн бусад удирдагчидтай харьцуулахад тийм ч их хүсээгүй хүн нь биш юм-гэж оросын  Хятадын асуудлын шинжээч Алексей Маслов үзэж байна: «Гадаад дахь Түвдийн хөдөлгөөний хүрээнд хагарал гарсан байгаа.  Өнөөдөр Түвдийн ЗГ цөллөгт байгаа,  Түвдэд хэзээ ч байгаагүй, АНУ ын нутаг дэвсгэр дээр  төрсөн хүн ,   Түвдийн ЗГ ыг тэргүүлж байгаа. Тэр хүн Бээжингийн байр суурийг дунд зэргээр, гэхдээ сөргөлдөөнтэй баримталж байгаа. Энэ бодлогоос Далай лам зайтай байгаа. Мэдээж хэрэг тэр Түвдийг чөлөөлөх хөдөлгөөн нь эмх замбараагүй байдалд хүргэнэ гэж ойлгож байгаа. Ер нь бол Түвд ойрын ирээдүйд тусгаар тогтнон гэж л байхгуй.  Хятад улс нь  түвдийн  хагалан бутаргах хөдөлгөөнийг  АНУ  дэмжихгүй гэж тохиролцсон юм. Ингээд  бид Далай лам шашны тэргүүний байр суурин дээр юм уу, Түвдийн захиргааны удирдагчийн байр сууринд ирэх түүхэн нөхцөл бий болж болох нь. Мэдээж хэрэг ийм түүхэн эргэлт нь зөвхөн Бээжингийн хатуу болзлыг хүлээж авснаар л болно шүү дээ» гэж тэр хэлсэн. Сонирхолтой нь сүүлийн үед буддийн  шашны тэргүүн олон улсын нилээд хэдэн асуудлуудаар ихэнх тохиолодолд албан ёсны  Хятадын сурталчилгааны гольдрилд ярьж байна. Уса бен ладеныг устгасанд төдийлөн сэтгэл хөдөлсөнгүй. Түүний үзэж буйгаар цаазын ял бол  хонзогнол болохоос биш гэмт хэргийг төслөн зогсоох явдал биш ажээ.  Хятад улсын ХМХ- үүд    энэхүү үйл явдлуудыг тусгахдаа АНУын явуулсан үйл ажиллаганы үр дүнд Аль-Каида сулрахгуй, магадгүй шинэ халдлагуудын давалгаа хүлээж болох юм гэж бичжээ. Мэдээж хэрэг Бээжингийн дэхийн тулагмдсан асуудлаах байр суурь нь  Далай ламын байр суурь биш. Харин Түвдийг  хэн удирдах вэ? Бээжингийн хувьд Далай лам  засраагүй, бөгөд хятад руу ирэх зам урьдын адил хаалттай ажээ.