Орос улс НҮБ ын Аюулгүйн Зөвлөлд Афганистаны мансуурах бодисын хууль бус наймааны сувгийг дэлхийд заналхийлж байна гэдгийг хүлээн зөвшөөрхийг уриалсан билээ. Энэ тухай “Оросын дуу хоолойд”өгсөн ярилцлагадаа Холбооны улсын мансуурах бодистой  тэмцэх албаны тэргүүн Виктор Иванов ингэж  хэллээ.  Төв болон  Дундад Азиас ирж байгаа мансууруулах бодисын урсгалтай тэмцэх сэдвийг  Парисд болж өнгөрсөн “Их наймын”  мансуурах бодистой тэмцэх байгууллагуудын тэргүүн нарын уулзалтан дээр хэлэлцсэн юм. Орос улс дэлхий дахиныг афганы их хэмжээний героины урсгалтай  тэмцэхэд уриалсан юм. Энэ хамгийн аймшгийн мансууруулах бодисын жилийн эргэлт 820 тонн байна. Харьцуулж үзэхэд , кокаин 940 тонн.  Гайхалтай байгаа биз. Улс орнууд Афганистаны мансуурах бодисын шинжийг хүлээн зөвшөөрөч байгаа хирнэ албан ёсны баримт бичгүүдэд  нэгдсэн  байр суурь үгүй аж.  Энэ нь энэхүү тахалтай тэмцэхэд хүндрэл учруулж байгаа юм –гэж Виктор Иванов цохон тэмдэглэж байна.  Нэгдсэн зохицуулалт үгүй , орон бүр өөрийн хөтөлбөр, өөрийн стратегийг  боловсруулж иржээ.  Москва энэхүү байдлыг засахаар шийдэн, афганы дэлхийд заналхийлж байгаа мансуурах бодисын сувагтай НҮБ ын түвшинд тэмцэхээр шийдсэн юм: « Орос улс болон  Хамтын аюулгүй байдлын  гэрээний байгууллагын  /ХАБГБ/ түншүүд оны эхэээр  НҮБ –т мэдэгдэл гаргасан юм. ХАБГБ ын тэгүүн нар мэдэгдэлдээ, Афганистаны  героины их хэмжээний үйлдвэрлэл нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна.  Ийм хууль зүйн эрхийг дан ганц НҮБ л шийдвэрлэнэ. Энэ санаачилга нь олон улс орнуудаар  хэлэлцэгдэхийг  шаардаж байгаа юм» гэж хэллээ. Героинтэй хийх тэмцэлд Орос улс тэргүүн шугамнд байна. Энэ нь ийм учиртай юм. ХАБГБ ын мэдээлснээр ,  манай улсаар жил бүр 400 тонн опиум дамжин өнгөрч байгаа аж.  Москва нь Дундад Азийн орнуудын  түншүүдийнхээ хамт энэхүү урсгалыг хаахыг чармайсаар ирсэн.  Ингэд байхад Виктор Ивановын үзэж буйгаар тэдгээр дээрэмчдийн арга заль их агуу ажээ.Афганистаны мансуурах бодис нь дэлхийн талаар ч аялаж  улмаар Орос, цаашилбал  Европын орнуудад очиж  чадах аж. Ийм замаар латинамерикийн кокаин манай улсад орж ирж байна.  Ингэхдээ энэхүү мансуурах бодисын хууль бус наймаа маш эрчтэй явагдаж байгаа нь мэргэжилтнүүдийг түгшээж байна: «Сүүлийн хэдэн арван жилд мансуурах бодисын хууль бус наймааны хүчин чадал 4 дахин өссөн. Европын кокаины зах зээл өнөөдөр  33 тэр бум доллароор үнэлэгдэж байна. Латинамерикийн уламжлалт зах зээл болох –АНУ  -37 тэр бум доллар. Оросоор дамжин гарч байгаа кокаин жил бүр  гуравны нэгээр  нэмэгдэж байна. Энэ бүхнийг бид зүгээр хараад сууж байж чадахгуй тул АНУ тай харилцан ажиллахаар болсон  юм»гэж хэлсэн. Шинжээчдийн үзэж буйгаар мансуурах бодистой тэмцэхэд  амжилттай зохион явуулж байгаа томоохон ажиллагаа, хөтөлбөрүүдэд томоохон улс орнууд нэгдэж ажиллахгуй байгаа аж.  АНУ өөрийн фронтоор, Орос улс өөрийхөөрөө.  Харин энэхүү асуудлыг шийдвэрлэх санааг Францын ерөнхийлөгч Николя Саркози нь санал болгов. Тэрээр дэлхийн мансуурах бодисын эсрэг эвсэл байгуулахыг санаал болгов.  Өөрөөр хэлбэл, мансуурах бодисыг эрхэлдэг тэдгээр наймаачдаас хураасан хөрөнгөөр санхүүжих   үндэсний зохицуулах байгууллагыг санаачилсан юм.   Орос улс энэ санаачилгыг дэмжисэн юм. Энд НҮБ ын  бүтцэд сан байгуулах тухай ярьж байна. Энэ нь түүнтэй ижил ажил гүйцэтгэдэг мансуурах бодис, гэмт хэргийн байгууллагад тустай юм.  Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар бол энэ байгуулагын хөрөнгө хязгаарлагдмал юм. Тийм учраас Орос улс өнгөрсөн жил НҮБ ын энэ бүтцэд 7 сая доллар гаргасан юм.  Бас 2 сая долларыг жил бүр афганы мансууруулах бодисын сувагтай тэмцэхэд зориулдаг юм.  “Их 8” ын орнуудын хар тамхитай тэмцэх байгууллагуудын тэргүүн нарын боловсруулсан төлөвлөгөө нь мансуурах бодисын нийлүүлэлтийн, чиглэлийн  тухай шуурхай болон тагнуулын мэдээ солилцох, тээврийн зангилаа газруудад нэмэлт хүч гаргах зэргийг тусгажээ.  Одоо эдгээр  санал санаачилгыг “Их 8 ын тэргүүн нар 5- сарын сүүлчээр болох дээд хэмжээний уулзалтан дээр  батлах юм.