Японы Sony фирмын сервис руу хакерууд дахин халджээ. Энэ удаа  түүний  So-net  интернет провайдер “охин” компани нь өртжээ. Түүнээс төдийлөн их биш 1200 долларыг хулгайлжээ. Гэхдээ дээрэмчид  хэрэглэгчдийн хувийн мэдээллийн санд дахин нэвтэрсэн байна. Шинжээчид мэдэгдэхдээ, тус корпорац нь аюулгүй байдлыг хамгаалах системийн хүндрэлийг арилгаж чадаагүй байсан гэжээ. Үүний өмнө хакерууд “ Sony Online Entertainment ба PlayStation Network” тоглоомын сервисыг “эвдэж”чадсан аж.  Тэд 100 сая хэрэглэгчдийн хувийн мэдээллийн санд хулгайгаар нэвтэрсэн юм.