Энэтхэгийн харилцаа-холбооны GSAT-8  хиймэл дагуул бямба гаригт Францын Гвиан дахь Кура сансрын хөлгийн буудлаас газарзүйн нэгэн зэргийн тойрог замд амжилттай орлоо. Энэ тухай Энэтхэгийн сансрын  судалгааны ИСРО байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлжээ.  “Ариан-V” пуужин нь энэтхэгийн сансрын төхөөрөмжтэй 5-р сарын 20 нд хөөрөх ёстой байсан боловч “Arianspace” байгууллагаас хийсэн нэмэлт шалгалтаар хойшлогдсон юм гэж мэдэгдэлд дурджээ.  Тойргийн замд гарсны дараа Хасан хотын нислэгийг удирдах төв /Карнатака муж/ GSAT-8 хиймэл дагуултай  холбоо тогтоожээ. Одоо ИСРО ийн мэргэжилтнүүд уг хиймэл дагуулыг тойргийн замын газар зүйн нэгэн зэргийн дэглэмд  шилжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. GSAT-8 ийн жин нь 3,1 тонн / 1,4 тонн түлшийг тооцолгүйгээр /. Энэхүү сансрын төхөөрөмж нь  Кu диапазоноор ажиллах 24 ретранслятораар тоноглогджээ. Түүнчлэн хиймэл дагуул дээр  энэтхэгийн GPS –GAGAN нэмэлт функцтэй системийг  суурьлуулжээ.