Вьетнамд аяллын усан онгоц сүйрчээ.  15 хүн, тэдний дунд явсан таван хүүхдийн заяа хэрхэсэн нь одоогоор тодорхой бус байна. Энэ явдал Хлшимин хотоос баруун-хойд хэсэгт 30 км зайд нэгэн тосгонд болжээ. Жуулчны компаний түрээслэн авсан усан онгоц дээр нэгэн бизнесмен хүүгийнхээ гурван насны ойг тэмдэглэж байжээ. Усан онгоцны зогсоолоос 100 метрын зайтай газар хүчтэй салхи онгоцыг хөмөрчээ. Нилээд хэдэн хүн, түүнчлэн хүүгийн эцэг аврагдсан байв. Аврах-эрлийн ажилд хэдэн зуун цэрг, цагдаагийн ажилтнууд дайчлагджээ.  Живсэн онгоцыг голын ёроолоос  олсон бөгөөд бямба гаригийн усны мандал дээр гаргах ажээ.