Израиль улс 1967 онд тогтоосон хилийн зурваснд буцахаас татгалзжээ. Энэ тухай Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Вашингтонд хийсэн уулзалтынхаа үеээр мэдэгдсэн байна. АНУ ын Ойрхи-Дорнодын бодлогын тухай ярихдаа ерөнхийлөгч Барак Обама 1967 оны  Израилийн хилийн хязгаарыг сэргээх нь израиль-палестины мөргөлдөөнийг зохицуулах суурь болох ёстой юм гэж тэмдэглэв. Нетаньяху  хэлэхдээ, хуучин хилийн зурвасд буцаж очих нь тус улсын хийлийн хамгаалалтгүй болгож байна гэжээ.Ойрхи-Дорнодын “дөрвийн” гишүүд өөрийн зүгээс Барак Обамагийн изриаль, палестины хооронд харилцааг зохицууулахтай холбогдуулан  гаргасан шийдвэрийг дэмжиж байна “гэж Оросын ГХЯ ны мэдэгдэлд тэмдэглэжээ. Оросын ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн Сергей Нарышкин  өөрийн талыг төлөөлөн мэдэгдэхдээ Орос улс нь  Зүүн Иерусалимд нийслэлтэй  тусгаар тогтносон   Палестин улс байгуулагдахыг тууштай дэмжиж ирсэн  юм гэжээ.