НАТО нь зэвсгээ  нэмэгдүүлэн, түүгээрээ ливийн дотоод мөргөлдөөнийг зохицуулна гэж найдаж байна. Канадын БХЯ  хаях лазерын алсын удирдлагатай  1300 бөмбөг захиалсан нь  нэгэнт тодорхой болсон юм.  Ливид ямарч зорилгодоо хүрч чадаагүй эвслийнхэн  энэ улсын нутаг дэвсгэрийг шинэ туршилтандаа ашиглахаар оролдоно.Канадын байгууллагын худалдаж авч байгаа 500 фунтын жинтэй бөмбөг Ливид цохилт өгөхөд зориулагдах юм.  Тэдгээр нь тус бүрдээ 100 мянгаас доошгүй долларын өртөгтэй аж. Ливийн мөргөлдөөнийг зохицуулахад Канад 130 сая долларын хувь нэмрээ оруулж  байгаа гэдэг нь тодорхой юм. Энэ мэдээлэл нь НАТО-гийн хүчнийхэн зэвсэг хэрэгсэлгүй болж байна гэсэнтэй холбоотой  гарч ирсэн.   Ийм маягаар ливичүүд  болон дэлхийн  бусад хүн ам барууны эвслийнхэн материаллаг хомсдолд орж байгаа ч гэсэн олон улсын харилцааны хэвийн хэмжээг сөрөн,  эцсийн зорилгооосоо ухралгүй жамахирийн удирдагч Каддафи болон түүний талынхныг устгах төлөвлөгөөнөөсөө няцах бодолгүй байна. Тэгсэн хэдий ч эвслийн орнуудын цэргийн агаарын машин нь Ливид  чадваргүйгээ харууллаа гэж Олон нийтийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. «Ливийн асуудлыг шинэ зэвсэг худалдаж авснаар шийдэх боломжгүй юм. Энэ нь ихэнхдээ АНУ тэдний ойрын холбоотнууд болон  юуны түрүүнд Франц, Их Британи Ливийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцсоноос  үүдэлтэй юм.  Олон сар үргэлжилж байгаа идэхитэй цэргийн ажиллагаа нь тодорхой амжилтанд хүргээгүй. Энэ бол мэдээж хэрэг. Агаарын цохилтоор тулгамдсан асуудлыг шийдэнэ гэж үгүй.  Үүний өмнө Ливийн нутаг дэвсгэр дээр орчин үеийн зэвсэг илүүтэй хэрэглэгдэж байна гэж мэдээлж байсан.  Үнэн хэрэгтээ Ливи нь  хээрийн сургууль хийдэг туршилтын  газар болж хувирсан.  Ингэхдээ цохилт бүр нь байгаа олохгүй байгаа. Хүн ам нь асар их  хохирол амсаад байна. НАТО-гийн удирдлага Ливийн цэргийн ажиллгааны нэгдүгээр үе шат дуссан гэж мэдэгдсэн.  Тэрний зорилго нь барууныхны эвслийнхний хэлж байгаагаар Жамахирийн байдлыг “намжаахад“ оршиж байжээ. Тэгээд зорилгодоо хүрсэн  байх л даа. Өндөрөөс харахад илүү харагддаг юм байлгүй дээ. Дараагийн шат-Каддафийн хүчнийхний  командлалын байруудыг нарийн лазерийн тусгалтай зэвсгээр устгах гэж  байна. Дахиад л энэхүү ажиллгааны дүнгийн талаар томоо гэгэч нь асуулт гарч ирж байна гэж Владимир Евсеев тэмдэглэж байна. «Ямар нэгэн өөр зэвсэг гарч ирснээр зарчмын хувьд байдлыг өөрчлөхгүй л дээ.  Каддафийн цэргүүд бас ийм л зэвсгийг хэрэглэж байгаа шүү дээ. Энэ нь хүнд пулемётыг  хөнгөн тэргэн дээр суурьлуулах гэх мэт. Эдгээр зэвсгийг агаараас утсгахад бэрхшээлтэй . Учир нь тэдгээр нь  аль талынх вэ гэдгийг агаараас ялгахад хэцүү юм.  Түүнчлэн Каддафийн хүчнийхэн болон  босогчид хүч тэнцүү гэдэг ойгомжтой болоод байгаа. НАТО-гийн цэрэг зэвсэглэсэн сөрөг хүчнийхний талд байлдаад байгаа  шүү дээ» гэж Владимир Евсеев хэллээ. 5-р сарын эхэнд Трипольд эвслийн хүчнийхэн  нэгэн шинэ бөмбөг ашигласан гэсэн  түгшүүртэй мэдээ ирсэн.  Шинжээчид түүнийг ямарч хүн амьд гарах боломжгүй тийм “вакум” зэвсэг гэж таамаглацгааж байна. Ийм бөмбөгийг хэрэглэх нь олон улсын конвециэр хориглосон байдаг. Гэхдээ тэдгээрийг мөрдөх нь ардчилсан, өөрийн хүндлэн утга санаагаараа гайхуулсан Өрнөдийнхөнд албагүй юм шив дээ.