НАТО-гийн бөмбөгдөгч онгоцнууд  Ливийн Тэнгэсийн цэргийн хүчний усан онгоцыг устгажээ гэж Хойд атлантын эвслийн удирдлага мэдээлжээ. Эдгээр усан онгоцнууд нь  Триполь, Эль-Хумса, Сиртагийн боомтын дайралтанд өртжээ.  Мэдэгдэлд дурдснаар энэхүү ажиллагаа нь “хүн амын аюулгүй байдлыг  хамгаалах, эвслийн хүчнийхний далайн  аюулгүй байдлыг хамгаалахад“  чиглэгдсэн гэжээ. Нөгөөтэйгүүр, Ливийн армийн байнгын хүчнийхэн босогчдын эзлээд байгаа тус улсын гурав дахь том хот  Мисурат  руу байнга буудаж байна.  Босогчдын ярьснаар тэд нилээд хохирол амсаад байгаа ажээ.