Ливид явуулж байгаа эвслийнхэн  цэргийн ажиллагаагаа НҮБ-ын АЗ-ийн  мандатыг хэтрүүлэн хэрэглэж байгаад  Москва түгшиж байна.Орос улс улс- төр дипломат харилцаагаа улам бүр идэвхжүүлэн НҮБ-ын болон Африкийн Холбооны энхийн чадавхыг шийдвэрлэхийн тулд ливийн хямралыг зогсооход хүчин чармайлт гаргана гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв.  Үүнтэй холбогдолтой алхмуудыг Москва хийж байгаа. Тухайлбал, Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын саяхан  НҮБ ын Ливийн асуудал хариуцсан төлөөлөгч Хаттыб болон Ливийн ЗГ-ын төлөөлөгчтэй тус тус уулзсан юм.