Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн бусад орнуудаас тусгаарласан төмөр хөшиг зөвлөлтийн  ихэнх хүмүүсийн сэтгэхүйд гадагшаа явах бодит  эрхтэй болсон тэр үед л  нурж унажээ. Энэ нь яг 20 жилийн өмнө  болжээ.  1991 оны 5-р сарын 20-ны өдөр ЗХУ-ын иргэд нь гадаад орнуудад чөлөөтэй зорчих  Хууль баталсан юм.  Зөвлөлтийн цаг үед чөлөөтэй зорчих тухай асуудал их маргаан тарьж байв. Нэг хэсэг нь аз жаргалаа хайж олохоор явахыг хүсч байхад, нөгөө хэсэг нь зүгээр л дэлхий ертөнцийг үзэх хүсэлтэй байв.  Тэдний аль альнийх нь хүсэл мөрөөдөл биелэлээ олсон юм.  Гадаадад зорчих тухай хуулийг баталсан нь сүүлийн хэлдэн арван жилийн хамгийн чухал үйл явдал болсон юм гэж Нийгмийн системийн хүрээлэнгийн дэд захирал Дмитрий Бадовский ярьж байна. «Энэ нь хуучин зөвлөлтийн системүүдийг төгсгөл болгосон шийдвэрүүдийн нэг байсан юм.  Улс орноосоо чөлөөтэй гадагшаа явах эрх нь гадаадын иргэд чөлөөтэй Орос улсад ирэх эрхтэй нь манай нийгмийн амьдралын чухал өөрчлөлтүүдийн нэг байлаа. Хэрвээ өнөөдөр жирийн нэг  иргэн хүнээс зөвлөлтийн цаг үеээс хойш зарчмын хувьд  юу өөрчлөгдсөн бэ гэж асуувал, ямарч хүн хэд хэдэн өөрчлөлтүүдийг нэрлэнэ.  Хувийн өмч, өөрийн орон гэрээ өмчөө болгон авах, дуртай бараа товаарыг худалдаж авах, гадаад орнууд руу чөлөөтэй явах гэх мэт.  Энэ эрхийг тэр  бүгд хүн ашиглаж чадахгуй байгаа нь өөр хэрэг.  Хүн амын дөнгөж 20 % нь л гадагшаа явах  материаллаг боломжтой байна.  Төмөр хөшиг үгүй тийм  газар үргэлж эдийн засгийн хөшиг буюу материалын асуудал байдаг» гэж Дмитрий Бадовский хэллээ. Яг үнэндээ бол 1991 онд ЗХУ дэлхийн хамтын нийгэмлэгийн хэсэг нь болж , хэдэн арван жил хуримтлагдаад байсан эсрэг тэмцлийг устгахаар зорьж байсан юм.  Энэ нь зөвхөн олон хүлээлт , итгэл найдвар төрүүлээд зогсоогүй, олон бүтэхгүй зүйлийг бий болгосон аж. Ямар нэгэн зүйлийг нь үнэхээр хэрэгжүүлж чадсан, зарим нь зүгээр л хэрэггүй болсон. «ЗХУ-ын үед гадаад оронд явахын тулд намын хорооноос зөвшөөрөл авдаг байв. Гэтэл энэ бүгд ард үлдсэн.   Мэдээж хэрэг Майами, Ниццу рүү явах боломж хүн бүрт байхгүй л дээ. Энэ бол нийгмийн биеэ даасан хэсгийн хэрэг. Гэтэл одоо  Кипр ч байдаг юм уу, Грек рүү ч юм уу  явах хүн хэдэн зуун мянга болсон аж. Хүмүүсийн олж авсан тэдгээр эрхүүдийн дунд гадаад  оронд чөлөөтэй зорчих болсон эрх нь  хамгийн их үнэлэгдэж байгаа. Эрх чөлөөтэй холбоотой эрхүүдийн дунд гадаадад чөлөөтэй зорчих эрх нь юунааас ч илүү үнэ цэнэтэй юм. Тэрч байтугай, улс төрийн эрх чөлөөнөөс ч илүү гэж ихэнх хүмүүс үзэж байдаг юм. Ингэхдээ эх орны ардчилагчдын таамаглаж байсан Орос улсад төмөр хөшиг унахад барууны орнуудын соёл иргэшилтэй холилдоно гэж үзэж байсан нь талаар өнгөрсөн.  Эсвэл маш өчүүхэн хэмжээгээр байсан байж болох.  Урьдын адил биднийг баруунаас соёл иргэншил, улс төр заагласаар байна.  Оросын дундаж  орлоготой  иргэн барууны амралт сувиллын газруудад дуртай явдаг ч гэсэн улс-төрийн хувьд урьдын адил болгоомжилсоор ирсэн. Тиймээс төмөр хөшигийг хаасан ч гэлээ тэр нь хангалттай сөрөг үр дагавар авчирсан» гэж  Дмитрий Бадовский тэмдэглэлээ. Юутай ч эрх чөлөө гэдэг бол амттай үг төдийгүй , сонгох эрх юм. Хаашаа явахаа, хаана  амьдрахаа сонгож болно. Гэхдээ байршилыг солих нь аз жаргал авчирдаггүй юм. Хорвоогийн сайхныг явж хараад, өөрийн гэртээ, төрсөн нутагтаа, ёс заншлаа даган амьдрахаас илүү жаргал гэж үгүй!