Энэтхэгийн Уттар-Прадеш болон Бихар мужуудад болсон хүчтэй салхины улмаас 60 орчим хүн хохирол амсчээ. Бараг бүх мужуудад хүчтэй шороон шуурганы дараа аянга бууж,  дуу цахилгаантай бороо оржээ. Хэдэн зуун байшин эвдэрч, мод булгарч, цахилгаан тасарчээ. Энэтхэгийн ус цаг уурын газрын мэдээлснээр энэхүү цаг уурын хүнд байдал нь тус улсын зүүн хэсгийн Бенгазын булангаас хойд хэсэгт хүрчээ.