АНУ палестины террорист бүлэглэлүүдийн нэрсийн жасаалтанд “Исламын арми»  гэгч бүлэглэлийг нэмж оруулсан тухай АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв. Америкийн гадаад бодлогын байгууллагын мэдээлснээр энэ бүлэглэл нь Газын зурвасд байрладаг бөгөөд олон удаагийн алан хядах ажиллагааг зохион явуулсан төдийгүй бүр Египтийн нутаг дэвсгэр дээр хүртэл явуулж байжээ. Энэхүү бүлэглэл нь 2006 онд “Фокс ньюс”-ийн хоёр сэтгүүлчийг, 2007 онд британий иргэн Алан Жонсоныг хулгайлж байжээ.  “Исламын арми” нь алан хядагчдын “Аль-Каида” сүлжээтэй холбоо тогтоохоор оролдож байгаа тухай мэдэгдэлд дурджээ.