“Фукусима-1” АЦС-ын оператор компаний удирдлага огцрох хүсэлтэй байна. ТЕРСО компаний тэргүүн  Цунехиса Кацумата, компаний ерөнхийлөгч Масатака Шимицу нар огцорох болсон тухай мэдэгдэл хийжээ.  Компаний бусад төлөөлөгчид үүнтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд, тэд байдал тогтворжтол боссууд ажлаа үргэлжлүүлэх ёстой гэж тэд үзэж байгаа аж.ТЕРСО нь баасан гаригт “Фукусима-1” АЦС дээр  гарсан ослоос болж   гарсан цөмийн хямралын алдагдлаа  зарлахаар төлөвлөж байна. ТЕРСО компаний санхүүгийн хямралын жилийн цэвэр алдагдал нь энэ оны 3-р сарын сүүлийн байдлаар  1,5 их наяд иен -1,8  тэр бум доллар гэж Йомиури” сонин мэдээлж байна. Ийм хэмжээний алдагдлыг хүлээх болсон шалтгаануудын нэг нь осол гарсан АЦС-г гэрэл цахилгаанаар хангах арга хэмжээтэй холбоотой байсан гэж эх сурвалж мэдээлжээ.