ОУВС-ийн удирдлагын бүтэц ихэнхдээ дэлхийн санхүүгийн өөрчлөлтүүдийг тусгаж байх ёстой . Энэ тухай Хятадын Ардын банкны /ХАБ- хятадын Төв банк/ тэргүүн Жоу Сяочуань мэдэгдлээ. Олон улсын санхүүгийн бүцийн удирдлага болон топ-менежерүүд ил тод, нээлттэй, үр ашигтай зарчмуудын үндсэн дээр сонгогдох ёстой юм.  “Их Хорийн” шийдвэр үндсэндээ ийм байсан юм. Ингэснээр ОУВС-ийн удирдлага сангийн ажлыг илүү үр дүнтэй явуулах бололцоотой юм гэж хятадын санхүүч хэллээ.Доминик Стросс Каныг ОУВС-ийн тэргүүнээс огцорсон тухайд тэрээр хэлэхдээ  “сангийн ажлыг үр ашигтай удирдахад хүндрэл гарсанд харамсаж буйгаа илэрхийлж байна” гэв.