Ливид хүч хэрэглэхээ зогсоож үндэсний эвлэрлийн тухай яриа, хэлэлцээнд шилжих - хойд африйкийн хүчтэй дотоод хямралыг шийдвэрлэхэд  тустай ийм байр суурийг Москва баримталж байна. Энэхүү байр суурийг Каддафийн лагерь ч, босогчид ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Орос улс Ливийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн 1973 оны Тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх гэж  НАТО зүтгэж буйг  дэмжихгүй байгаа тухайгаа нэг бус удаа илэрхийлж байсан юм. Эвслийн гишүүн орнууд нь энэхүү  баримт бичгийн заалтуудыг дэндүү өвөрмөцөөр Ливийн нутаг дэвсгэр дээр  нислэггүй бүс тогтоох замаар хэрэгжүүлсэн. Засгийн газрын армийн идэвхийг дарахын тулд тэд зүгээр л бөмбөгдөж эхэлсэн,  тэгээд эцсийн дүнд Каддафийг устгах зорилготой аж. Хоёр сар бөмбөгдөхөд эдгээр зорилтуудыг шийдвэрлэж чадсангүй.  Хурандаа амьд, харин Ливид цус асгарсаар л байна.  Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн нэгэнт бий болсон байдлаас гарах  гарцыг хайж байна. Ингэхийн тулд НҮБ-ын шийдвэрийг болон олон улсын хамтын нийгэмлэгүүдийн  энх тайвны санаачлагуудыг биелүүлэх хэрэгтэй. Саяхан  Москва хотноо ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Каддафийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн  юм.  Түүн дээр ноён Сергей Лавров Ливийн асуудлаарх  Оросын ГХЯ-ны байр суурийг илэрхийлсэн юм. Уулзалтын дүнг Лавров сайд  дүгнэж хэлэхдээ «Ливийн ард түмний эсрэг зэвсэг хэрэглэхээ зогсоохтой холбоотой   НҮБ-ын АЗ ийн  тогтоолыг бүрэн хэмжээгээр биелүүлэх асуудлыг  ливийн удирдлагын өмнө бид тавьсан юм.  Түүнчлэн ливийн талыг Африкийн орнуудын холбооны гаргасан “замын зургийн” залтуудыг биелүүлэхийг  санал болгосон юм.  Тухайлбал, хотуудаас зэвсэглэсэн бүлэглэлүүдийг гаргах, аюулгүйн бүс бий болгох.  Ливийн засгийн эрх баригчид нь НҮБ-тай хүмүүнлэгийн тусламжийг шуурхай  хүргэх ёстой газар нь хүргэхэд хамтран ажиллах болон тус улсад олон улсын ажиглагчдыг оруулахад мөргөлдөж буй  талууд зөвшөөрөх ёстой юм» гэлээ.Каддафийн элч нар Африкийн холбооны “замын картыг” сахин мөрдөж, НҮБ-ын тогтоолыг дагахаар тохирсон юм. Триполийн цорын ганц шаардаж байгаа зүйл нь энэхүү болзлыг босогчдоор мөрдүүлэн, НАТО-гийн бөмбөгдөлтийг зогсоохыг хүсч байна. Босогчдын төлөөлөгч Бенгазид төвтэй Шилжилтийн үндсэний зөвлөлийн гишүүн, Омар аль-Офейши нь Москватай холбоо тогтоох нь ливийн ард түмний сонирхолд нийцэж байгаа бөгөөд эерэг үр дүнд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн, тэрээр хэлэхдээ хэрвээ Каддафийг тус орноос гарахтай холбоотой бол  босогчид ямарч саналыг хүлээж авахад бэлэн байна гэв. Хурандааг яахааа ливичүүд нь өөрсдөө шийдэх ёстой гэж ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн захирал Алексей Васильев ярьж байна. «Бенгазиас сөрөг хүчнийхний төлөөлөгчид айлчлахыг Москвад хүлээж байна. Тэдэнд яг л ийм зөвлөмжүүдийг өгөх болно. Гэхдээ бососгчдын удирдагчид Африкийн зөвлөлийн цэргийн ажиллагаагаа дуусган, эрх баригчидтай яриа, хэлэлцээнд орох тухай  саналыг тэд хүлээж авааагүй юм. Яагаад гэвэл   тэдний гол шаардлага бол Каддафийг зайлуулах явдал байсан юм. Гэхдээ Орос улсад болсон яриа, хэлэлцээний явцад яахыг ливичүүд өөрсдөө шийдэх ёстой гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Энийг Москва зөвлөж байгаа юм» гэж Алексей Васильев хэллээ. Ингэхдээ Орос улс зуучийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.  Энэ нь НҮБ болон Африкийн холбооны хүсэл зорилго. Хамгийн гол нь эвийн гэрээний хугацаа.  Москвагийн байр суурь  бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгуй гэсэн үндсэн дээр суурилж байгаа юм. Ганцхан оролцоо гэвэл хүмүүнлэгийн тусламж үзүүлэх явдал.  Тиймээс Москва  НҮБ-ын энэхүү  барууны орнууд биелүүлэхэд сөрөг саналтай байгаа юм.  Ташрамд хэлхэд, сүүлийн үед тиймэрхүү баримт бичгийг Сирийн хувьд гаргах гэж байгаа тухай ярих боллоо. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев саяхны  хэлсэн үгэндээ Орос улс НҮБ-ын мандатын хүрээнээс хальсан барууны эвслийн эрх ашгийг хамгаалсан тийм  тогтоолыг  дэмжихгүй гэж мэдэгдсэн.  Хэрвээ энэхүү тогтоолоор далимдуулах юм бол энэ нь НҮБ-ын нэр хүндийг унагах болно гэж  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Сколковогийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.