Орос улс Лех Качиньскийн  ТУ-154 онгоцны сүйрэлтэй холбоотой хэргийн тухай 42 хоёр ботитой хуулбарыг Польш улсад шилжүүллээ.  Энэ тухай өнөөдөр Оросын прокурорын газар болсон  хоёр улсын ерөнхий прокурор Юрий Чайка, Анджей Серемата нарын  уулзалтан дээр мэдэгдэв. Үүний өмнө Улс хоорондын агаарын нислэгийн хороо техникийн шинжилгээ явуулсан тухай дурдсан билээ.  Сүйрлийн гол шалтгаан –их манантай харагдах орчин хязгаарлагдмал үед өөр нөөц  онгоцны буудал руу нисэхээс татгалзаж, буруу шийдвэр нисэх багийн буруутай холбоотой юм.  2010 оны 4-р сарын 10-ны өдөр Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй Польшийн төр-засгийн төлөөлөгчдийн онгоц Смоленскийн ойролцоо сүйрсэн юм. Төлөөлөгчид 1940 онд сталины дэглэмийн үед Катыний ойд  хэлмэгдэгсэн польшийн цэргийнхний дурсгалыг хүндэтгэх эмгэнэлийн арга хэмжээнд оролцохоор явж байсан юм.