Иракийн хойд хэсэгт хоёр удаа болсон дэлбэрэлтийн улмаас 20 хүн амь насаа алдсан тухай Рейтер агентлаг мэдээллээ. Хоёр дэлбэрэлт Киркук хотын автобусны буудлын дэргэд болсон байна.  2003 онд Курдистаны эрх баригчид энэ мужийг автономит дүүрэг болгохыг хүсч байсан юм.  Иракийн шинэ үндсэн хуулиар Киркукагийн хувь заяаг бүх ард түмний санал асуулгаар шийдэх ёстой юм.