АНУ-ын Гуантанамогийн цэргийн шоронгийн хоригдлуудын салхилдаг талбай дээрээс эндхийн афган гаралтай нэгэн ялтаны цогцос олдлоо. Инаятулла нэртэй хоригдлын үхэл нь амиа егүүтгэснээс болжээ гэж АНУ-ын командлалын мэдэгдэлд дурджээ. Тэр афган хүн “Аль-Каидатай” холбоотой хэргээр энд хоригдож байжээ. Тэрээр Гуантанамо шоронд нас барсан найм дахь хүн нь болоод байна. Үүний өмнө  таван хүн амиа егүүтгэсэн аж. Хоёр хүн өөр шалтгааны улмаас нас баржээ. Гуантанамогийн хорих газар  2001 оны 9-р сарын 11-ээс хойш АНУ-ын Афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагааны явцад баригдсан алан хядагчдыг хориход зориулагдсан юм.  Хоёр жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Гуантанамогийн хорих газрыг хаахаар амласан ч шорон одоо хирнэ ажилласаар л байна.