Орос улсын  ерөнхийлөгч  Дмитрий Медведевын урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  5-р сарын 29-ны өдрөөс  6-р сарын 3-ны хооронд   тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.  Хүндэт зочны албан ёсны айлчлалын хүрээнд Санкт-Петербург, Халимаг Улсын нийслэл Элистэй хотуудын түүх, соёл-урлагийн газруудтай танилцах аялал орох аж. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ, сүүлийн хэдэн жилд нилээд буурсан худалдаа-эдийн засгийн асуудлыг анхааран үзэх юм.  Монголын талын санаачилгаар Орос улстай хил залгаа монголын малын махны экспорттой холбоотой хүндрэлүүд, Монгол улсын иргэдэд Орос улсад зорчих визийн хөнгөлөлт үзүүлэх,  визгүй зорчих талаар яриа хэлэлцээ хийх юм.